Live
НИЙГЭМ

Ардын жүжигчин Н.Сувд: Жуковын талбайд барих “Саран ээж” музей олон талт үйл ажиллагаатай байгууламж байсан

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил дэх Жуковын талбайн арын газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт гурван сарын өмнө өгч байсан. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд байрладаг талбайн ААН-үүдэд олгосон газар эзэмших эрхийн зөвшөөрлийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг даалгасан юм.

Тэгвэл барилгын ажлыг зогсоосонтой холбогдуулн АЖ Н.Сувд тэргүүтэй “Саран ээж” нийгэмлэгээс мэдээлэл хийлээ. Тодруулбал, Г.К.Жуковын талбайн газрын маргаан болон “Саран ээж” музейн асуудлаар мэдээлэл өгөв.

Тэд “Баянзүрх дүүргийн IV хороонд хүүхдүүд багачууд, ээжүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй учир уг газарт “Саран ээж” музей, спорт комплекс бүхий авто зогсоолтой ногоон байгууламж бүхий “Жангар цогцолбор” барихаар оршин суугчид болон холбогдох хүмүүсээс санал авахад тухайн үед 80 гаруй хувь дэмжсэн” гэлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet