Их Британийн иргэн, өдгөө 36 настай Грейс Дэвидсон анхны хүүхдээ төрүүлсэн нь нөхөн үржихүйн асуудалтай бүсгүйчүүд ч ээж болох найдлага төрүүлсэн тохиолдлыг нэгээр нэмлээ.
Төрөлхийн умайгүй төрсөн энэ бүсгүй эгчийнхээ нөхөн үржихүйн эрхтнийг шилжүүлэн суулгуулж, жирэмслээд эсэн мэнд амаржсан нь Их Британи дахь анхны тохиолдол болов.
Майер-Рокитански-Кюстер-Хаузерын хам шинж (MRKH) хэмээх ховор тохиолдддог эмгэгийн улмаас хүүхэд тээж төрүүлэх боломжгүй Грейст эгчийнх нь умайг шилжүүлэн суулгах хагалгааг 2023 онд хийжээ. Оксфордын Черчиллийн эмнэлэгт 30 гаруй мэргэжилтэн 17 цагийн турш хийсэн уг хагалгааны дүнд бүсгүй ээж болох боломжтой болсон юм.
“Womb Transplant UK” хэмээх сайн дурын байгууллага энэ төслийг санхүүжүүлж байгаа бөгөөд нас залуу, өндгөн эс нь эрүүл ч нөхөн үржихүйн эрхтэнгүй, эсвэл хөгжил дутуу 15 эмэгтэйд умай шилжүүлэн суулгахаар ажиллаж буй.
Одоогоор АНУ, БНХАУ, Франц, Герман, Энэтхэг, Туркт донор умайд бойжиж төрсөн 65 хүүхэд өсөж байна.
Эх сурвалж: BBC News

#Их Британи, #донор умайд бүрэлдэж бойжсон анхны хүүхэд,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3538