Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Хүй долоон худагт болсон “Дэлхийн адууны өдөр”-ийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, зочид, наадамчин олонд баярын мэнд дэвшүүллээ.

Тэрбээр, НҮБ жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэдгийг онцоллоо.

“Дэлхийн адууны өдөр”-ийн тухай Монгол Улсын санаачилгад хамтран зохиогчоор нэгдсэн, дэмжсэн орнуудад ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Төрийн сүлдэндээ хүлэг морио дээдлэн залсан монголчууд бид адууны соёл, адууны аж ахуйг өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүчин зүтгэх  учиртайг хэллээ.

Монгол төрийн сүлд хийморийн бэлгэдэл, монгол түмний бахархал болсон монгол адууны өв соёл дэлхий дахинаа түгэн дэлгэрч, алтан туурайт адуун сүрэг  өсөж арвижихийн ерөөлийг дахин дэвшүүллээ.

#Ерөнхийлөгч, #Дэлхийн адууны өдөр,