Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Английн шигшээ Францыг 6:4-өөр буулган авч, ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод Английн шигшээ баг Францыг 6:4-ийн харьцаатай буулган авч, тэмцээнийг гуравдугаар байраар өндөрлүүллээ.
Майамид болсон энэхүү тоглолтод Английн шигшээ эхний үеийг бүрэн давамгайлж, Деклан Райс, Эзри Конса болон Букайо Сакагийн хоёр гоолын ачаар 4:0-ийн харьцаатай тэргүүлэн завсарласан юм.

Хоёрдугаар үед Францын шигшээ Килиан Мбаппегийн хоёр, Брэдли Баркола болон Усман Дембелегийн нэг нэг гоолоор эргэн ирэхийг оролдсон ч Английн довтолгоо үр дүнтэй байж, Сака торгуулийн цохилтоос хет-трикээ гүйцээж, Жүд Беллингхэм нэмэлт цагт зургаа дахь гоолыг оруулснаар тоглолтын эцсийн оноог тогтоов.
Энэ тоглолтод Букайо Сака хет-трик хийж багаа ялалтад хөтөлсөн бол Килиан Мбаппе хоёр гоол нэмж, ДАШТ-ий түүхэн дэх нийт гоолын тоогоо 22 болгосноор шинэ амжилт тогтоосон байна. Мөн Жүд Беллингхэм энэ удаагийн дэлхийн аваргад долоо дахь гоолоо оруулж, Английн шигшээний нэг ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон юм.
Английн шигшээ ийнхүү 1966 онд дэлхийн аварга болсноос хойших хамгийн өндөр амжилтынхаа нэгийг үзүүлж, ДАШТ-ийг хүрэл медальтай өндөрлүүлсэн бол Францын шигшээ дөрөвдүгээр байрт шалгарлаа. Мөн энэ тоглолт Францын дасгалжуулагч Дидье Дешамын шигшээ багийг удирдсан сүүлчийн тоглолт болсон юм.

Эх сурвалж: Reuters