Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ирэх долоо хоногт зуны цагийн (Daylight Saving Time) хуваарийн тогтолцоог байнгын мөрдлөг болгох “Sunshine Protection Act” буюу “Нарны гэрлийг хамгаалах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн санал хураахаар болжээ.  

Уг хуулийн төсөл батлагдвал америкчууд жил бүрийн хавар, намар цагаа нэг цагаар урагшлуулж, ухраадаг тогтолцоог халж, зуны цагийг жилийн турш мөрдөх юм. Хуулийн төсөлд муж улсуудад энэхүү зохицуулалтаас татгалзах боломжийг мөн тусгажээ.  

Хуулийг дэмжигчид цаг улирал тутам өөрчлөх нь хүний нойрны хэмнэлийг алдагдуулж, ажлын байрны осол, зам тээврийн ослыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Мөн өвлийн улиралд оройн цагаар удаан гэгээтэй байх нь худалдаа, үйлчилгээ болон аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ гэж тайлбарлаж байна.  

Харин эсэргүүцэгчид, тэр дундаа сенатор Том Коттон өвлийн улиралд нар хэт орой мандах тул сурагчид харанхуйд сургуульдаа явах эрсдэл нэмэгдэнэ хэмээн болгоомжилж байгаа юм.  

Ерөнхийлөгч Дональд Трамп жил бүр цаг өөрчилдөг тогтолцоог зогсоохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд уг хуулийн төсөл Төлөөлөгчдийн танхимаар батлагдсан тохиолдолд Сенат дахин хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх шаардлагатай болно.  

Эх сурвалж: Reuters

#АНУ,