Нийслэлд зөвшөөрөлгүй барьж буй 12 давхар орон сууцны барилгын ажлыг зогсоох талаар иргэд АТГ-т шаардлага хүргүүлэв
Сүхбаатар дүүрэгт байрлах ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн талбайд зөвшөөрөлгүй барьж буй 12 давхар орон сууцны барилгын ажлыг зогсоох тухай шаардлагыг иргэн О.Энхмаа өнөөдөр АТГ-ын даргад хүргүүллээ.
Түүний шаардлагад,
- 2004 оны аравдугаар сарын 6-ны өдөр 450 тоот захирамжаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Р.Шагдарсүрэн 1,200 мкв газрыг орон сууц барих,
- Иргэн н.Хандармаад 120 мкв газрыг хууль бусаар,
- “Алтантулга” ХХК-д 4,024 мкв газрыг 2011 онд барилга барих зориулалтаар өгсөн гэдгийг дурджээ.

Хариулах