Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдсэн байгалийн гамшиг, тэр дундаа хар салхи, газар хөдлөлтийн улмаас Япон Улсад цагаан будааны хомсдол үүсэж магадгүй болоод байна. Япончууд өдөр тутамдаа цагаан будаа түлхүү хэрэглэдэг бөгөөд хомсдол, үүнийг дагасан үнийн өсөлт нь хүнд тусахаар байгаа юм.
Тухайлбал, 2024 оны байдлаар 60 кг будаа дунджаар 160 ам.долларт хүрсэн нь өмнөх хоёр жилийнхээс 55 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Будааны хомсдол, үнийн хэт өсөлтөөс сэргийлэхээр Засгийн газар нөөцийн будааг зах зээлд нийлүүлэх шийдвэр гаргаад байна. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард 210,000 тонн буюу нийт нөөцийнхөө тавны нэгийг худалдаанд гаргасан бол гуравдугаар сард 150,000 тонн будааг дуудлага худалдаагаар дэлгүүрүүдэд нийлүүлжээ. Японы Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайд Таку Это цагааны будааны үнэ огцом өссөн тул стратегийн нөөцөөс зах зээлд нийлүүлснээр үнэ аажмаар буурна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн. Гэвч өргөн хэрэглээний хүнс, тэр дундаа цагаан будааны чанарт онцгой анхаардаг япончууд нөөцийн будааг төдийлэн авахгүй байгааг ч эх сурвалж онцолжээ.
Ташрамд, Японд 1995 онд цочир хүйтэрсний улмаас тутаргын ургац муудаж, цагаан будааны хомсдол үүссэн бөгөөд цаашид ийм нөхцөлд бэлэн байхын тулд Засгийн стратегийн нөөцтэй болох шийдвэр гаргасан юм. Ингээд жил бүр тодорхой хэмжээний будаа нөөцөлж, үнийн өсөлт, хомсдлын үед зах зээлд нийлүүлдэг бөгөөд 2011 оны газар хөдлөлт, цунами, мөн 2016 оны Кумамотогийн газар хөдлөлтийн үеэр нөөцөөс гаргаж байв.
Эх сурвалж: CNN

#цагаан будаа, #Япон,