Баян-Өлгий аймгийн Өлгий хотын М.Икей баатрын нэрэмжит төв талбайд “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг өнөөдөр болж байна.

Өдөрлөгийн хүрээнд Зэвсэгт хүчний зэвсэг, техник, уулын хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, иргэдэд танилцуулж байна. Мөн Цэргийн төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд үзлэг, шинжилгээ хийж, Батлан хамгаалахын төв архиваас лавлагаа, үйлчилгээ үзүүлж байна.

Үүнээс гадна Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлийн тоглолт зохион байгуулагдаж, иргэдэд цэрэг, эх оронч үзэл, батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож байна.

Тус сургалт, өдөрлөг нь иргэд, залуучуудад эх оронч үзэл, эх орноо хамгаалах ухамсар, цэргийн албаны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

#Баян-Өлгий,