Газарзүйн улсын XXIX олимпиад 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор эхэллээ.
Газарзүйн олимпиад сурагчдын ангилалд IX анги, XII анги, багшийн ангилалд онол, дадлага, мультимедиа тест төрлүүдээр явагдах бөгөөд МУБИС дээр зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн олимпиадад “Газарзүй - Бүсчилсэн хөгжил” сэдвийн дор хоёрын даваанд оролцсон 2000 гаруй багш сурагчдаас шалгарсан 191 оролцогч газарзүйн мэдлэг чадвараараа өрсөлдөнө. Мөн шалгалтын үеэр багш нарт зориулсан тусгай өдөрлөг ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн дээр болох юм.
Хорооны дарга, профессор В.Батцэнгэл нээлтийн үеэр Бүсчилсэн хөгжлийг бодлогыг дэмжиж энэ жилийн олимпиадад Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа тухай онцлон тэмдэглэлээ. Мөн тус хүрээлэнгийн захирал, доктор Д.Эрдэнэбаяр оролцогчдод сонирхолтой илтгэлээ танилцууллаа.
Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар Боловсролын ерөнхий газар, Монголын газарзүйн олимпиадын хороо, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монгол Улсын Их сургууль хамтран ажиллаж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

#Боловсролын ерөнхий газар, #ГАЗАРЗҮЙН улсын олимпиад,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557