ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Булган аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал болоод урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 8 ажлын хэсгийг сумдад томилон ажиллуулж, аймаг, сумын Шуурхай штабт 17 байгууллагын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

 Сүүлийн 14 жилийн хугацаанд 219 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч  389532,4 га талбай давхардсан хэмжээгээр шатаж, байгаль экологи, эд зүйлс болон унтраах зардалд 11.7  тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Тиймээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, түймэр гарах эрсдэлтэй сумдад бие бүрэлдэхүүнийг томилгоожуулан, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.

Энэ онд 6 сум, 4 албанд аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Мөн  Монгол Улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж байгааг танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян, Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох гамшгийг тэсвэрлэх чадавхыг олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх,  сонгуулийн үр дүнд орон нутагт ихэнх удирдлага шинээр томилогдсонтой холбогдуулан орон нутгийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагын удирдлагуудад гамшгаас хамгаалах хууль тогтоомж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулах, гамшгийн хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх хүн, техник хэрэгслийн судалгаа, тооцоог нарийвчлан гаргах, шаардлагатай үед дайчлан ажиллуулах төлөвлөлтийг оновчтой хийхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

#обег,

0 / 1000