ОРОН НУТАГ

Өмнөговь аймгийн Сэврэй сум олон улсын хэлээр мэндэлдэг гүүртэй болжээ

Сэврэй сумын нутгийн удирдлага, Хонгорын голын бүс нутгийн байгаль хамгаалагчид, нутгийн иргэдтэй хамтран уг гүүрийг шинэчлэн барьсан байна.

Шинэчилж засварласан энэхүү гүүр нь ган төмөр багана, төмөр нуруу модон гишгүүртэй. Мэндчилгээний үгсийг орос, англи, хятад зэрэг найман орны хэлээр гүүрэн дээр бичсэн учраас нутгийнхан “олон улсын хэлээр мэндэлдэг гүүр” гэж нэрлээд буй гэнэ.

Сэврэй суманд тус аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэх элсэн уулыг Хонгорын голын элс, түүний хормойгоор нь Сэрүүн булаг, Хонгорын гол гэсэн хоёр гол зэрэгцэн урсдаг голын зүлэг нь элсэн уултайгаа нийлж байдаг үзэсгэлэнт баян бүрд байдаг аж.

May be an image of nature

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet