Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Комиссын (FCC) дарга Брендан Карр Хятадын технологийн бүтээгдэхүүний импортод тавьсан хязгаарлалт нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, мөн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын нэг хэсэг гэдгийг онцоллоо.
Тэрбээр Вашингтонд болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ, харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээний тоног төхөөрөмж нь улсын аюулгүй байдалтай шууд холбоотой учир АНУ найдвартай, аюулгүй нийлүүлэлтийн сүлжээ бүрдүүлэхийг зорьж байгааг дурдсан байна.
Каррын хэлснээр, Хятадын технологийн компаниудаас хэт хамааралтай байх нь кибер аюулгүй байдал болон тагнуулын эрсдэлийг нэмэгдүүлдэг тул АНУ дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлж, холбоотон орнуудтай хамтран нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа аж.
АНУ сүүлийн жилүүдэд Хятадын Huawei, ZTE зэрэг компаниудын тоног төхөөрөмжийг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэн хэрэглээг нь хязгаарлаж, холбооны санхүүжилтээр худалдан авахыг хориглосон. Мөн зарим оператор компаниудад эдгээр төхөөрөмжийг сүлжээнээсээ буулгаж, өөр төхөөрөмжөөр солих санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
FCC-ийн дарга цаашид харилцаа холбооны салбарт үндэсний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, дотоодын инноваци, үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
АНУ, БНХАУ-ын хооронд технологийн салбар дахь өрсөлдөөн сүүлийн жилүүдэд улам эрчимжиж, хоёр тал харилцан худалдаа, чип, хиймэл оюун ухаан, харилцаа холбооны тоног төхөөрөмжид хязгаарлалт тогтоох бодлого хэрэгжүүлж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Huawei, #АНУ, #Хятадын техноло,