Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Номхон далайд хүчээ авсан Бави хар салхи Тайванийн зүүн өмнөд хэсгийг чиглэн ойртож байгаа бөгөөд ойрын өдрүүдэд Хятадын зүүн эрэгт хүрч болзошгүй тул эрх баригчид гамшгийн бэлэн байдлаа өндөржүүлээд байна.

Цаг уурчдын мэдээлснээр, Бави салхины хурд шөнөдөө бага зэрэг суларсан ч төв хэсэгтээ цагт 200 орчим км хүрэх хүчтэй салхитай хэвээр байгаа бөгөөд нийтдээ ойролцоогоор 1,000 км өргөн хүрээг хамарч байна. Энэ нь Тайваньд 1987 оноос хойших хамгийн өргөн хүрээтэй хар салхи болох төлөвтэй байгаа юм.

Урьдчилсан мэдээгээр, хар салхи Тайванийн хойд хэсгийг дайран өнгөрсний дараа Фүжянь мужид бямба гарагийн орой эх газарт хүрэх төлөвтэй байна. Тайванийн эрх баригчид далайн болон хуурай газрын сэрэмжлүүлэг гаргаж, иргэдийг хүнс, ундны ус, эмийн нөөцөө бэлтгэхийг уриалжээ. Ерөнхийлөгч Лай Чин Дэ мөн айл өрхүүдийг онцгой байдлын иж бүрдэлтэй байхыг зөвлөсөн байна.

Хятадын зүүн эргийн мужууд гамшгаас хамгаалах арга хэмжээгээ эрчимжүүлж, далайн эргийн бүсүүдэд загас агнуурын завь, усан тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах, эрсдэлтэй бүсийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Харин Японы Окинава мужид хүчтэй салхи, аадар бороо, хөрсний гулгалтын эрсдэлийн талаар анхааруулга гарсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, далайн усны температур нэмэгдэж, Эль Ниньо үзэгдлийн нөлөө эрчимжиж байгаа нь хүчтэй хар салхи үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс Бави хар салхины чиглэл бага зэрэг өөрчлөгдөхөд ч Тайвань болон Хятадын эргийн бүсүүдэд үзүүлэх нөлөө эрс өөрчлөгдөж болзошгүйг анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

#Бави хар салхи,