Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын холбооны шүүх зохиолч, сэтгүүлч Жийн Кэрроллд олгохоор шийдвэрлэсэн 5 сая ам.долларын нөхөн төлбөрийг Дональд Трамп төлөх ёстой гэсэн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээжээ.

Шүүгчийн үзсэнээр, Трампын өмгөөлөгчдийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох болон нөхөн төлбөрийг түдгэлзүүлэх хүсэлтэд хангалттай хууль зүйн үндэслэл байгаагүй байна. Иймээс Трамп шүүхийн шийдвэрийн дагуу Кэрроллд олгох 5 сая ам.долларын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй хэвээр үлджээ.

Жийн Кэрролл нь Дональд Трампыг 1990-ээд оны дунд үед Нью-Йорк хотын их дэлгүүрийн хувцас солих өрөөнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж, улмаар нэр төрд нь халдсан мэдэгдэл хийсэн гэж шүүхэд хандсан юм. 2023 онд тангарагтны шүүх Трампыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болон Кэрроллын нэр төрд халдсан гэж үзэн нийт 5 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан.

Дональд Трамп уг шийдвэрийг улс төрийн зорилготой, үндэслэлгүй гэж үзэж байгаагаа дахин илэрхийлж, давж заалдах ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна. Харин Кэрроллын өмгөөлөгчид шүүхийн шинэ шийдвэр нь хохирогчийн эрхийг хамгаалсан чухал алхам боллоо гэж онцолжээ.

Энэ хэрэг нь Трамптай холбоотой олон иргэний болон эрүүгийн маргааны нэг бөгөөд АНУ-ын улс төр, хууль эрх зүйн хүрээнд анхаарал татсан хэвээр байна.

Эх сурвалж: Reuters