Ерөнхий сайд Н.Учрал МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцаж байна. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

23:13, 2026-07-08

"Хүүхдүүдийн сургалтын ялгаатай байдлыг арилгах тал дээр бүх боломжийг дайчилж ажиллана"

Иргэн: Өнчин хүүхдийн боловсрол ирээдүйн чиглэлээр сургалтын төв нээж байна, та хэрхэн дэмжих вэ?

ЕС: Хүүхдийн төлөө "за бол заавал хий" гэдэг чиглэлээр ажиллана, ялангуяа зорилтот бүлгийн хүүхэд рүү чиглэж ажиллана. Хүүхдүүдийн сургалтын ялгаатай байдлыг арилгах тал дээр бүх боломжийг дайчилж ажиллана

23:08, 2026-07-08

"Шаардлагагүй эмийг хөнгөлөлтөөр авдгаа болино, эмийн жагсаалтыг шинэчилж байгаа"

Эмч, багш нар: Боловсролыг дэмжих жил, Герман, Францад монгол хүүхэд сурж эхэлсний 100 жилийн ойг тоймтой тэмдэглэмээр байна, Эмийн үнийг бууруулмаар байна, багшийн ажлын ачааллыг багасгана элдэв тайлангаас чөлөөлнө гэсэн энэ талаар Боловсролын яаманд үүрэг өгсөн үү

ЕС: Шаардлагагүй эмийг хөнгөлөлтөөр авдагаа болино, эмийн жагсаалтыг шинэчилж дуусаад шаардлагатай эмүүдийг нэмнэ. Инфляцыг бууруулах арга хэмжээ авна. Би багш нараас ямар ч тайлан авна гэж хүсдэггүй, би сайд нараасаа тайлан нэхээд байдаггүй, хэрэв цаасан тайлан нэхээд байвал тэр хүн технологи ашиглаж чадахгүй байна, ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. 

22:56, 2026-07-08

"Эрчим хүчний салбар үнэнтэй нүүр тулсан"

"Эрчим хүчний салбар үнэнтэй нүүр тулсан. Эрчим хүчний салбарынхан цалингаа нэм гэдэг, иргэд цахилгаан нэмлээ гэдэг. Эрчим хүчний салбарыг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангаж байна, иргэд ухаалгаар тогоо тохируулдаг болж эхэлж байна. Энэ ажлууд бодит үр дүнгээ өгч байгаа"

22:54, 2026-07-08

"Өрхийн зарлага орлогоосоо даваад байгаа нь үнэн"

Дэлгүүрийн худалдагч: Иргэдийн амьжиргаа хэцүү байна, зээлээр л нэг юм болгож байна. Наадам болж байхад өрийн дэвтэр дүүрэн, иргэдийнхээ амьжиргааг дэмжиж болдоггүй юм уу?

ЕС: Иргэдийнхээ хөдөлмөрлөх хүслийг дэмжинэ, зээлийн хүүг бууруулах талаар ахиц гарна. Өрхийн зарлага орлогоосоо даваад байгаа нь үнэн. Баялгийн зангийн хүртээмжийг иргэддээ хүргэх чиглэлээр ажиллана. 

22:50, 2026-07-08

"Тэтгэвэр шударга тогтолцоо руу шилжсэн"

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн талаар...

ЕС: Энэ хуулиар хөрөнгө оруулагчдыг хамгаалах, төр хувийн хэвшлийн ажилд оролцохгүй байхаар зааглаж өгсөн. Зөвшөөрөл нэрээр иргэдийг шахдаг, аж ахуй эрхэлэхэд нь хүндрэл учруулдаг байдлыг халж байна 

Орон нутгаас: Жижиг дунд биезнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд сөхөрсөн, Архангайд дулааны цахилгаан станц бариулмаар байна өвөлжин утаанд байдаг, баталгаат гүүр бариулмаар байна, тэтгэвэр нэмүүлмээр байна, ЖДҮ гээд банкнаас зээл хүсэхээр өндөр настан гээд өгдөггүй, орон тутагт амьдарч байгаа залуу гэр бүлүүдэд тогтвортой ажиллаж амьдрах, залуучуудаа дэмих бодлого байдаг уу, шүлхий гарсан гээд 120 гаран малаа устгуулаад байна, хүнсний аюулгүй байдал хангагдахгүй байна, цөлжилтийг бууруулах ажилд оролцож байгаа хувийн хэвшлийнхнийг хэрхэн дэмжих вэ, үндэсний цөөнхөд заах багш хомс, хэл сурахад хүндрэлтэй байхад казакаар ярилаа гэдэг...

ЕС: Дулааны станцуудыг ашиглалтад оруулах талаар шийднэ, Солонгосын Ерөнхийлөгчийг ирэх үеэр энэ талаар ярина. Говь-Алтай аймгийн зам улсын төсвөөр хийгдэж байна. Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байгаа, суурь тэтгэвэр гэдэг шинэ ойлголтыг оруулж ирсэн. 

22:26, 2026-07-08

"Цаашид амрах хоногоо нэгдүгээр сарын нэгнээс шийддэг болно"

- Наадмын амралт арай урт байна, зун богино, хувийн хэвшлийнхэн түрээс төлдөг хүмүүст хэцүү байна

ЕС: Тухайн иргэнтэй санал нэг байна. Цаашид амрах хоногоо нэгдүгээр сараас шийддэг болно. Гэнэтийн амралт сунгах явдал гарахгүй

22:21, 2026-07-08

Н.Учрал: "Нарансэвстэй"-н талаар тодорхой шийдвэр гарсан зүйл байхгүй, иргэдтэйгээ нээлттэй ярилцаж байж шийднэ

- Ураныг ашиглах нь зөв үү, үгүй юу?

ЕС: Манай улс эдийн засгаа тэлэх ёстой, гэхдээ үр өгөөж нь ард түмэнд ирж байна уу гэдэг нь чухал. Орон нутагт олборлолт хийгээд өгөөж нь тэндээ очихгүй байгаа. Ашигт малтмалын хуулиар орон нутгийн хөгжлийн санд 20 хувь нь ордог болно. Нөхөн сэргээлтийг мартаж ирсэн нь үнэн. Иргэд дэмжихгүй, үр өгөөжгүй байгаа тохиолдолд ямар ч төсөл явахгүй. Нарансэвстэйн талаар тодорхой шийдвэр гарсан зүйл байхгүй, иргэдтэйгээ нээлттэй ярилцаж байж шийднэ

22:16, 2026-07-08

"Бүх түвшинд хүний оролцоог багасгаснаар авлига багасна"

- Гэмт хэрэгтэн, томоохон авлигачдыг барьж хорино гэсэн яасан бэ?

ЕС: Есзүй ярих гэж байгаа бол өөрөө ёсзүйтэй байх ёстой. Хуулийн байгууллага шалгаж байгаа хэргийг энд би ярихгүй. Гэхдээ мэдээллийг нь ил тод болгож, шилэн болгож байгаа. Цаашид тендрийг хиймэл оюунаар шийддэг болохоор авилга буурна. Төрийн өмчит компаниудад авлига нүүрлэдэг нь үнэн. Шат шатанд авлигаас салах гол арга нь албан тушаалтан, хүний оролцоог халах. 

22:09, 2026-07-08

"ХБХХЕГ-т Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар үүрэг өгч шалгалт оруулна"

- Нийгмийн халамжийн салбар таалагдсан нэгнээ халамжилдаг, ХБИ-ийг ялгаварладаг болсон байна... ХБХХЕГ-ын удирдлагуудтай холбоотой гомдол байна

ЕС: Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар үүрэг өгч шалгалт оруулъя. 

22:01, 2026-07-08

Н.Учрал: Төрийн албанд орох шалгаруулалтыг хиймэл оюун ашиглаж явуулдаг болно, хөдөлмөрлөж байгаа хэн бүхнийг дэмжинэ гэсэн бодлого баримтална

- Гадагшаа боловсон хүчнээ алдаад дууслаа, залуус Монголдоо үлдэх сонирхолгүй байна? Дэмжлэггүйгээр төрийн алба хэцүү гэдэг ойлголт тогтоод удлаа, энэ талаар...

ЕС: Төрийн албанд орох үүд хаалгыг нээлттэй байлгах ёстой, тиймээс хиймэл оюун ашиглаж сонгон шалгаруулалт хийдэг болно. Төрд зүтгэж байгаа боловсролтой залуус олон бий. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг сайжруулна. Боловсролын зээлийн санг Боловсролын хөгжлийн сан болгосон, үүгийг хөрөнгө оруулалтын сан болгож ашиглана. Хөдөлмөрлөж байгаа хэн бүхнийг дэмжинэ гэсэн бодлого баримтална. Та таван хүнийг ажиллуулж байвал гурван хүний даатгалыг чөлөөлнө гэх байдлаар залуусаа дэмжинэ. Төр өнгөрсөн хугацаанд дандаа хааж, боодог байснаар төр иргэдийн хооронд ан цав үүссэн. 

21:49, 2026-07-08

Ерөнхий сайд Н.Учрал: Орон сууцны залилангийн хэргийг ЦЕГ-ын тусгай ажлын хэсэг шалгаж байгаа

- Орон сууц захиалаад хохирсон иргэдийн асуудлыг шийдэж өгөөч 

ЕС: Орон сууцны хохирогчид надад олон хандсан. Дахиж ийм хохирогчид нэмэхгүйн тулд Орон сууцны тухай хуулиар 30 хувь нь баригдсаны дараа захиалга авдаг байхаар тусгасан. Орон сууцны залилангийн хэргийг ЦЕГ-ын тусгай ажлын хэсэг шалгаж байгаа. Хохирол гомдлоо мэдүүлээгүй хүмүүс цагдаад хандаарай, би мөн хохирсон иргэдийнхээ талд зогсоно. Иргэд мөн сэрэмжтэй, хянуур хандах хэрэгтэй шүү. Иргэдээ орон сууцжуулах ажил манай засгийн гол зорилгуудын нэг. Цаашид орон сууцны олон зээлийн хувилбарууд бий болно. 

21:41, 2026-07-08

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх жил зах зээлийнх нь зарчмаар явах хэдий ч зорилтод бүлэгтээ махны нөөцийг бүрдүүлэхэд анхаарна

- Махны үнэ буугаагүй байна? 

ЕС: Энэ жил 5000 тонн мах нөөцлөөд, зорилтод бүлэгтээ хүрээгүй, өвөлжилтийн бэлтгэлийг эрт хийгээгүй байна гэж дүгнэсэн. ХАА-н биржийг ажиллуулахаар эхлүүлсэн. Ирэх жил зах зээлийнх нь зарчмаар явах хэдий ч зорилтод бүлэгтээ нөөцийг бүрдүүлэхэд анхаарна. Агуулах сав зэргийг цогцоор нь харахгүй бол цаашид механик аргаар дийлэхгүй болоод байна. 

21:31, 2026-07-08

"Энэ олон жил шатахуун нөөцлөх сав яагаад бэлдээгүй юм бэ гэж гайхдаг"

- Шатахууны нөөц байгаа гээд мэдэгдэл хийгээд байгаа хэр нь бодит байдал дээр оочиртой, энгийн АИ 92 байхгүй гэдэг хариулт хэлж байна? Орон нутгийн замын хураамж 10000 төгрөг хураана гэдэг байж болох уу?

ЕС: Орост зарагдаж байгаа шатахуун манайхаас өндөр байна, хэлэлцээр хийсэн учир манайд асуудлалгүй нийлүүлж байгаа. Энэ олон жил шатахуун нөөцлөх сав яагаад бэлдээгүй юм бэ гэж гайхдаг. Ерөнхий сайд болоод энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хятадтай хэлэлцээрт хүрсэн 

21:14, 2026-07-08

Н.Учрал: Онтрэгийн талд 53 хувийн өгөөж хүсэж байгаагаа хэлсэн

- Оюутолгойн хэлэлцээ цааш үргэлжлэх үү? АМНАТ буулгаагүйд иргэд сэтгэл дундуур байна. 

Н.Учрал: Оюутолгой дээр эхний ээлжинд хэлэлцээ хийж ялалт байгуулсан. Зээлийн хүүг 3 жил тутамд эргэж харах эрхзүйн боломж нээгдсэн. 2039 онд ногдол ашиг авах байсныг 2026 онд болголоо. 17 жил өгөөж хүртээхгүй явж ирсэн төслийг 13 жилээр нааш нь татлаа. Онтрегийн асуудлыг эцэслэн шийдсэн гэдэг худлаа, хэлэлцээг эхлүүлнэ гэдэг асуудал яригдсан. Онтрэгийн хувьд 53 хувийн өгөөж гэдэг зүйлийг хүсэж байгаагаа хэлсэн. 

- Риотинтогоос гэрээгээ бүр мөсөн цуцлах хэрэгтэй, бид тэдэнгүй болоод ирсэн. Тэр өөрсдийн техникээр манай хөрөнгийг ухаад байгаа хүмүүст бид ямар өртэй болоод өр төлөөд байна? (Баянхонгор аймгийн иргэн)

Н.Учрал: Оюутолгойн гэрээн дээр би ч сэтгэл дундуур байдаг. Анх энэ гэрээг хийхэд би хамт байсан ч болоосой гэж боддог. Өнөөгийн залуус гэрээ хийх их ур чадвартай болсон байна. Өмнө нь энэ гэрээг 7 жил тутам хүүг буулгах хэлэлцээг хэн ч хийж чадаагүй. Оюутолгойн зээлийн хүүг ярих хугацааг 3 жил болгоно гэдэг маш том давуу тал. 

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #livetext, #Ерөнхий сайд Н.Учрал,