ЦЕГ-аас гадаадын иргэд шонхор шувуу барьсан болон газрын тосны хайгуулын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Төв аймгийн нутаг дэвсгэрт шонхор шувуу барьж буй гадаадын иргэдтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, Засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолоор 11 аймагт нийт 350 шонхор шувууг гадаадад тусгай зориулалтаар гаргахаар барих зөвшөөрлийг гадаадын дөрвөн улсын 24 иргэнд олгожээ.

Төв аймагт ажиллаж буй гадаадын иргэдийн отогтой холбоотойгоор хууль бусаар отог байгуулж, шонхор барьсан гэх гомдол гарсан байна. Мөн иргэн Э-г бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх гомдлын дагуу Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас талуудын гаргасан гомдлыг бүртгэн авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.

Сүхбаатар аймагт газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэдтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

“Монголиа файсон энержи” компаниас наймдугаар сарын 15-нд ажилчдын түр байр руу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хөрөнгө болон эрх чөлөөнд халдсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Цагдаагийн мэдээлснээр, наймдугаар сарын 14, 15-нд Дорнод, Сүхбаатар аймагт тус компанийн ажилчдын кемп рүү зөвшөөрөлгүй нэвтэрч, дүрс бичлэг хийж, маргаан үүсгэсэн иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Дөрвөн иргэнийг 48 цагийн хугацаатай баривчилснаас нэгийг нь наймдугаар сарын 18-нд шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорьжээ. Үлдсэн гурван иргэнд авах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдөр шүүхээр шийдвэрлэнэ

#онцолсон, #live, #ЦЕГ, #Шонхор шувуу,