“All IN HIT” буюу Б.Сарантуяа, С.Наран, "Харанга", "Хурд" хамтлагийн хамтарсан тоглолтын талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл өглөө.
Монголын рок, поп хөгжмийн урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид нэг тайзнаа нэгдэж, “All in Hit” тоглолтыг үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.
Тус тоглолтод Монголын рок хөгжмийн домогт Хурд, Харанга хамтлагууд болон Монгол Улсын Ардын жүжигчин Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин С.Наран нар хамтран оролцоно.
Уран бүтээлчид өөрсдийн олон жилийн турш үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хит дуунуудаа нэг тайзнаа хүргэж, рок болон поп хөгжмийн өнгө төрхийг хослуулсан онцгой үдшийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
“All in Hit” тоглолт 2026 оны наймдугаар сарын 22-ны өдөр SocialPay Park-т зохион байгуулагдана.
Энэхүү тоглолт нь Монголын хөгжмийн урлагийн түүхэнд өөр өөр цаг үед тод мөрөө үлдээсэн уран бүтээлчдийг нэг тайзнаа нэгтгэж буйгаараа онцлог бөгөөд үзэгчдэд үе үеийн хит дуунуудаа нэг дор сонсох боломжийг олгох юм.
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Б.Сарантуяа, #тоглолт, #С.Наран, #"Харанга", #"Хурд", #All IN HIT,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3586