Дайн дэгдэхэд тун ойртлоо. “Гал зогсоосон нь өнгөрлөө. Санамж бичиг өнгөрлөө. Тегеранд өвчтэй, солиотой хүмүүс төр барьж байна. Тэд юу ч хийхээс буцахгүй тэнэг харгисууд. Хэрэв тэдэнд цөмийн зэвсэг байсан бол хэрэглэх байсан. Тэд галзуу хүмүүс. Тэд худалч, залилан мэхлэгч новшнууд. Тэд маш муу хүмүүс. Боломж олгосон, тэд одоо өнгөрлөө. Ирантай дахин юу ч хийхгүй, тэдэнтэй тэгж цаг гарздахгүй” гэхчлэн тэвчээр нь барагдсан Д.Трамп НАТО-гийн ЕНБД-тай Анкарад уулзахдаа сэтгүүлчдэд ярив. Анкара болон Туркийн бусад хотуудад НАТО-г эсэргүүцсэн жагсаал дэгдэв. “Империалист НАТО-гоос эх орноо салгаж авъя!” уриа цууриатав.
Ормузын хоолойд яваа худалдааны хөлөг онгоцуудыг Иран хяналтынхаа маршрутаар оруулах гээд бүтэхгүй болохлоор нь 3 онгоц руу пуужиндсаны хариуд АНУ тэр дор нь ираны 80 гаруй бай руу цохилт өглөө. Иран хариуллаа, Бахрейн, Кувейт дэх АНУ-ын 5 дугаар флотын цэргийн бааз руу пуужин-нисэгчгүй онгоцны хослуулсан дайралт хийлээ.
Төр-шашны том оршуулга явагдаж байх хойгуур энхийн хэлэлцээ мухардал руугаа явж, Д.Трамп, Б.Нетаньяхуг алж хөнөөнө гэсэн заналхийлэл Иран даяар цууриатна. Мехсикийн нарко-картельд хандаж Д.Трампын аллагыг Иранаас захиалсан, Д.Трампыг устгах “Мухтар” гэх тусгай отряд IRGC корпусын гадаад тагнуулын албаны (хилийн чанадaд операц явуулах) дэргэд байгуулсан хэмээн израилийн ТВ-ээр ярив.
Биньямин (Биби) Нетаньяху Цагаан ордонд уригджээ. Энэ нь Д.Трампын хоёр дахь сонгуулийн (47 дахь Ерөнхийлөгч) хугацаанд 7 дахь айлчлал, уулзалт, хэлэлцээ болно. Бибигийн шинэхэн мэдэгдэл. Ливаны өмнөд нутгийн христианчууд Израилийн өмгөөлөлд орох хүсэлтэй, Хезболлатай хэзээ ч нэг дор, нэг эх оронд зэрэгцэн оршиж чадахгүй хэмээн хүсэлт гаргасан аж. Зарим нь газар нутагтайгаа тосгон суурингаараа Израильд аннекслагдах (хавсарган нэгтгэх) санал тавьжээ.
ХАМАС улс төрөөс явна гэхтэй зэрэгцээд дотоод нууц бичиг баримт нь ил болж байна. Ливаны Хезболлагийн эсрэг ЦАХАЛ байлдаж эхлэх үед ХАМАС–Хезболла–IRGC корпусын гурван талын тагнуулын хамтарсан штаб Бейрутэд ажиллаж байсан нь илэрчээ. Хезболла, ХАМАС хоёр тагнуулын мэдээллээ солилцдог, түүнд нь Тегеранаас хяналт тавьж чиглүүлдэг, ХАМАС-ын гадаад тагнуулын сүлжээ үүнд нь их үүрэгтэй байжээ. ЦАХАЛ-аас “Метро” ажиллагаа явуулж ХАМАС-ын газар дорхи туннелэн сүлжээг устгах гэж байгааг Хезболлагаас 2 цагийн өмнө ХАМАС-т сануулж сэрэмжлүүлж байжээ.
ХАМАС-ын умард бригадын командлагч Ахмад Гандурыг устгах гэж байгааг Хезболла сэрэмжлүүлж, нэг удаа амийг нь аварч байсан ч тэрээр дараа нь алуулжээ. ХАМАС-аас Израилийн Иудей, Самари болон бусад хотуудад террорист халдлага үйлдэж, тэгснээрээ Израилийн улс төрийн тогтвортой байдлыг алдагдуулан эрх баригч эвслийн талынхныг Кнессетэд 59 депутаттай болтол буулгаж чадсан, Беннет-Лапидын Засгийн газрыг огцроход хүргэсэн үйлдлийг ХАМАС хийж байжээ.
Партизаны отряд байгуулан Сири, Иорданаар дамжин Израильд нэвтэрч, дайн явуулахыг Хезболлагийн ЕНДБ Х.Насралла дэмжиж, Ираны дээд лидер Али Хаменейд танилцуулан зөвшөөрүүлж хэрэгжүүлэхийг зорьж байжээ. Энэ тухай ХАМАС-ын Улс төрийн товчоо, Шура Зөвлөлийн хурал дээр ярилцаж байжээ. Израилийн эсрэг хэд хэдэн фронт дээр “Аугаа их стратегийн кампани” өрнүүлэх төлөвлөгөө 2023 оны 8 дугаар сард бэлэн болсон байв гэхчлэн баримтууд ярайж байна.

#Нато, #Анкара болон Турк, #эсэргүүцсэн жагсаал,