Монгол Улсад анх удаа зохион байгуулах Дэлхийн ширээний теннисний чансаа тогтоох тэмцээний талаар мэдээлэл өглөө.
2026 оны долоодугаар сард Улаанбаатар хотод Дэлхийн ширээний теннисний холбооны (WTT) албан ёсны хоёр томоохон тэмцээн болох WTT Youth Contender Ulaanbaatar болон WTT Feeder Ulaanbaatar тэмцээнүүд зохион байгуулагдах гэж байна.

Гэрэл зургийг MPA.mn
Энэхүү олон улсын арга хэмжээ нь дэлхийн шилдэг өсвөрийн болон насанд хүрэгчдийн ширээний теннисчдийг Монгол Улсад нэгтгэн, олон улсын түвшний өрсөлдөөн, ур чадварын гайхамшгийг эх орондоо үзэх ховор боломжийг спорт сонирхогчдод олгож буйгаараа онцлог юм.
WTT Youth Contender Ulaanbaatar
Хугацаа: 2026 оны 7 дугаар сарын 14–17
Ангилал: Өсвөр үе
Дэлхийн шилдэг өсвөрийн тамирчид Улаанбаатар хотод өрсөлдөж, ирээдүйн одуудын ур чадвар, эрч хүчтэй тоглолтыг толилуулах болно.
WTT Feeder Ulaanbaatar
Хугацаа: 2026 оны 7 дугаар сарын 19–23
Ангилал: Насанд хүрэгчид
Олон улсын чансааны өндөр тамирчид, шилдэг мастерууд өрсөлдөх энэхүү тэмцээн нь Монголын спортын түүхэнд онцлох үйл явдлын нэг болох юм.
WTT Mongolia 2026 нь зөвхөн тэмцээн зохион байгуулах төдийгүй Монгол Улсад ширээний теннисний спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх орноо дэлхийд сурталчлах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Энэхүү тэмцээнийг олон улсын стандартын дагуу амжилттай зохион байгуулахын тулд тэмцээний техник, танхимын тохижилт, зохион байгуулалт, сайн дурын ажилтнуудын үйл ажиллагаа зэрэг олон чиглэлд дэмжлэг шаардлагатай байгаа учир байгууллага, аж ахуйн нэгж, спорт сонирхогчид болон иргэдийг энэхүү түүхэн арга хэмжээг амжилттай зохион байгуулах үйлсэд хандив, дэмжлэг үзүүлэхийг Монголын Ширээний Теннисний Холбооноос уриалав.

#live, #Ширээний теннис, #Монголын ширээний теннисний холбоо, #Дэлхийн ширээний теннисний чансаа тогтоох тэмцээн, #WTT Mongolia 2026,