Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас "За бол заавал хийгээрэй" хөдөлгөөний хүрээнд Улсын их баяр наадмын үеэр хүүхдийн эрхийг хангах хамгаалах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын 21 аймаг, 9 дүүргээс нэгтгэсэн мэдээллээр 2024 он, 2025 он болон 2026 оны эхний 5–6 сарын байдлаар осол, гэмтлийн улмаас нийт 482 хүүхэд хүүхэд хамгааллын үйлчилгээний бүртгэлд хамрагджээ. Үүнээс 253 хүүхэд амь насаа алдаж, 6 хүүхэд байнгын хөгжлийн бэрхшээлтэй болж, 123 хүүхэд эмчилгээний дараа эдгэрсэн байна.

Судалгаанаас харахад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирсан олон эрсдэл нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сулрах, үл хайхрах, аюулгүй орчин бүрдүүлээгүйгээс үүдэлтэй байна.

Тухайлбал, бага насны хүүхэд машинд (car seat ашиглаагүй эсвэл хараа хяналтгүй орхисон нөхцөлд) угаартан нас барсан 2, ээжийнхээ хөхөнд даруулж нас барсан 2, орон сууцны цонх, тагтнаас унаж нас барсан 3, нүхэн жорлон, муу усны нүх, шуудуу зэрэг хамгаалалтгүй орчинд унаж нас барсан 5, гэр, хашаа, барилгын орчинд дарагдаж, шатаж, цахилгаанд цохиулж нас барсан олон тохиолдол бүртгэгджээ.

Мөн резинэн чихэрт хахаж нас барсан 1, орноос унаж бэртсэний улмаас нас барсан 1, хүүхэд уяанд орооцолдож нас барсан 1, ахуйн хэрэглээний хийг сорсны улмаас нас барсан 1 зэрэг нь насанд хүрэгчдийн байнгын хараа хяналт шаардлагатай нөхцөл байсныг харуулж байна.

Зам тээврийн осол, усанд живэлт ч мөн өндөр хувийг эзэлж байна. Судалгааны хугацаанд зам тээврийн ослоор 47 хүүхэд, гол, нуур, бассейн зэрэг усны ослоор 16 хүүхэд, мориноос унаж 6 хүүхэд амь насаа алджээ.

Хүүхэд хамгааллын байгууллагууд амь насаа алдсан 253 хүүхдийн ар гэрт сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, 6 хүүхдийн хэргийг хууль, ёсны төлөөлөгчөөр оролцон, хурдан морины уралдаантай холбоотойгоор амь насаа алдсан 7 хүүхдийн давтагдлыг нөхөн олговрыг шийдвэрлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүдийг нөхөн сэргээх үйлчилгээнд холбон ажилласан байна.

Хүүхдийн осол, эндэгдлийн дийлэнх нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, автомашинд хүүхдийн зориулалтын хамгаалах суудал (car seat) зөв ашиглах, цонх, тагт, усны орчин, нүхэн жорлон, барилгын талбай зэрэг эрсдэлтэй орчны аюулгүй байдлыг хангах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал алхам юм.

#онцолсон, #live, #хүүхэд хамгаалал, #ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан, #ХГБХХЕГ, #"За бол заавал хийгээрэй" хөдөлгөөн,