Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 85 жилийн ойн баяр наадмыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор долоодугаар сарын 25, 26-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Баянхонгор аймаг 1941 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор шинээр байгуулагдсан гурван аймгийн нэг юм. Тодруулбал, 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан уг тогтоолоор тус аймгийг 16 сум, 112 баг, 11.8 мянган өрх, 41.8 мянган хүн амтайгаар байгуулжээ.

Анх байгуулагдахдаа Баянхонгор аймагт Архангай аймгаас Баянхонгор, Бөмбөгөр, Мандал, Заг, Гурванбулаг, Баянбулаг; Өвөрхангай аймгаас Баянзүрх, Эрдэнэцогт, Баруун-Өлзийт, Баруун Богд, Жинст; Говь-Алтай аймгаас Хүрээмарал, Буянт, Цагаангол, Баян-Өндөр, Баянцагаан зэрэг нийт 16 сумыг шилжүүлэн нэгтгэж байв. Ийнхүү түүхэн хөгжлийн замналаа эхлүүлсэн Баянхонгор аймаг өдгөө 85 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Баянхонгор аймаг нь байгуулагдсан цагаасаа эхлэн Бөмбөгөр, Баян-Овоо, Галуут сумдын нутагт төвлөрч байгаад 1961 онд одоогийн байршилдаа суурьшсан түүхтэй.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 7.8 хувийг эзэлдэг тус аймаг нь газар нутгийн хэмжээгээрээ томоохонд тооцогддог. Байршлын хувьд Сибирийн их тайгаас Төв Азийн говь, цөл рүү шилжих завсрын бүсэд оршдогоороо онцлогтой. Баянхонгор аймаг нь Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Архангай аймагтай хиллэж, мөн БНХАУ-тай 140 км урт газраар хил залгадаг. Нийт 116 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй. Тус аймгийн газар нутаг нь Монгол орны Алтай, Хангай, говь, цөл, тал хээрийг хамарсан газар зүйн дөрвөн муж, байгалийн гурван бүс, цаг уурын хоёр бүсийг багтаадаг нь онцгой давуу тал, өвөрмөц онцлогийг бүрдүүлдэг.

Баянхонгор аймагт зочилбол хүн төрөлхтний анхны соёлоос эхлээд эртний хүмүүс амьдарч байсныг нотолсон Цагаан агуй, өөр гараг ертөнцийн оюун ухаантнуудын бүтээл байж болох Цагаан булгийн хадны дурс зургууд, эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн түүх, соёлын дурсгал болох Бичигтийн хөндийн хадны сүг зургууд, байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, анагаах эдгээх чадвараараа хосгүй 96 хэмийн халуун Шаргалжуутын рашаан, эртний хаад ноёдын хуралдан чуулж байсан Заг-Байдрагийн Хүрэн бэлчирийг үзэх боломжтой. Мөн одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет динозаврын чулуужсан яс зэрэг бүхий Бүгийн цав, Ногоон цавууд, энэ дэлхий дээр анх монгол нутагт шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө цогцолбор, дэлхий дээр зөвхөн тус аймгийн нутаг говийн дархан газарт цөөн тооны байдаг говийн баавгай хэмээх мазаалай зэрэг гайхамшгууд хонгор нутагт бий.

Аймгийн төв нь Улаанбаатараас 630 километр зайтай, нутаг дэвсгэрийн хэмжээ 116 мянган хавтгай дөрвөлжин километр. Хангайн нурууны өмнө талын тэгш өндөрлөг, Говь-Алтайн нурууны өмнөд хэсгийн салбар уулс, Их нуурын хотгорын дундад хэсэг, Алтайн цаад говийн нилээд нутгийг хамардаг. Нутгийн ихэнх нь далайн түвшнээс дээш 1000-1400 метр өргөгдсөн. Хамгийн өндөр нь Их Богд уул 3957метр, хамгийн нам дор газар нь Эхийн гол 750 метр юм.

#Баянхонгор аймаг,