Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Цагаан ордон нисэх онгоцны буудлын аюулгүй байдлыг хариуцдаг Тээврийн аюулгүй байдлын албаны 60,000 ажилтнаас 9400 гаруйг нь цомхотгож, төсвийн зардлаас 1.5 тэрбум гаруй ам.доллар танах санал гаргалаа. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа байгуулсан тус агентлагийг Трамп хувьчилж, үйл ажиллагааг нь илүү үр ашигтай болгохоо өмнө нь ч мэдэгдэж байсан юм. Энэ хүрээнд эхний ээлжинд ажлын 4500 байрыг шууд цомхотгож, байгууллагын үйл ажиллагааг сайжруулан зарим шат дамжлагыг нь халах замаар  4800-г нь цөөлөн, нийтдээ 500 сая ам.долларыг хэмнэхээр төлөвлөж байна. 

Трамп тус албаны үйл ажиллагааг иргэдийн хувийн орон зайд халдсан, нүсэр бүтэцтэй хэмээн удаа дараа шүүмжилж ирсэн бөгөөд 2025 онд ажлаа хүлээж авсан эхний өдрөө тус агентлагийн тэргүүн Дэвид Пекоскег ажлаас нь чөлөөлсөн юм.
Гэсэн ч Тээврийн аюулгүй байдлын албаны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл хувьчлалыг эрс эсэргүүцэж, энэ алхам нь агаарын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж мэдэгдлээ.

Байдены засаглалын үед эдгээр ажилтны тоог эсрэгээрээ нэмэгдүүлж байсан бөгөөд 2024 онд тус агентлаг түүхэндээ хамгийн олон буюу 904 сая зорчигчийг шалгаж байв. Харин одоогийн байдлаар АНУ-ын нисэх онгоцны буудлуудад 50,000 орчим шалгагч ажиллаж байгаагийн 20 гаруй хувийг цомхотгохоор төлөвлөж байгаа нь “American Airlines”, “Delta”, “United” зэрэг  агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.

Эх сурвалж: Reuters 

#Трамп, #Цомхотгол,