АНУ-ын Бостон хот дахь  холбооны шүүх АНУ-ын иргэн болон ногоон карт эзэмшигчдийн гэр бүлийн 8,400 гаруй  гишүүний хууль ёсны оршин суух статусыг цуцлах шийдвэрийг  зогсоолоо.

Тус шүүх гаргасан урьдчилсан хоригийн дагуу АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Куба, Гаити, Колумб, Эквадор, Сальвадор, Гватемал, Гондурас зэрэг Латин Америкийн долоон улсаас ирсэн иргэдэд олгосон хүмүүнлэгийн зөвшөөрлийг цуцлахгүй байхаар боллоо. 

Эдгээр иргэн нь Ардчилсан намын Ерөнхийлөгч асан Жо Байдены үед хэрэгжиж эхэлсэн гэр бүлийн гишүүд түр оршин суух хөтөлбөрийн хүрээнд АНУ-д ирсэн бөгөөд визний ээлжээ хүлээх хугацаандаа хууль ёсоор амьдрах боломжтой байсан юм. Уг хөтөлбөрийн дагуу АНУ-ын иргэн болон ногоон карт эзэмшигчид гэр бүлийн гишүүдийнхээ ивээн тэтгэгчээр бүртгүүлж, тэднийг хууль ёсоор түр оршин суулгах боломж бүрддэг.

Гэвч Ерөнхийлөгч Трамп Байденыг цагаачлалын бодлогыг эрс чангалж, 2029 он хүртэлх хугацаанд цагаачлалын байгууллагуудын үйл ажиллагаанд 170 тэрбум ам.долларын төсөв тусгаад байна. Үүний хүрээнд Дотоодын аюулгүй байдлын яам 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд дээрх хөтөлбөрүүдийг “Трампын цагаачлалын бодлоготой нийцэхгүй” хэмээн үзэж, цуцлахаа зарласан юм. Уг шийдвэр 2026 оны нэгдүгээр сарын 14-нөөс хэрэгжих ёстой байсан ч шүүх 14 хоногийн түр хориг тавьж, улмаар урт хугацааны урьдчилсан хориг гаргасан байна.

Шүүхийн шийдвэрт Дотоодын аюулгүй байдлын яам  эрсдэлийн талаар бодит нотолгоо гаргаагүйгээс гадна, эдгээр иргэн эх орондоо буцан очих  боломжтой, эсэхийг огт авч үзээгүйг онцолжээ. 

Энэхүү шийдвэр нь цагаачдын эрхийг хамгаалах байгууллагуудын гаргасан хамтын нэхэмжлэлийн хүрээнд гарсан аж. Дотоодын аюулгүй байдлын яам энэхүү шинэ шийдвэрийн талаар одоогоор тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ,