Хилийн чанадад дайтаж яваад амиа алдсан цэргүүдийнхээ дурсгалд зориулан Умард Солонгос хөшөө барьж байна. Тус улсын удирдагч Ким Жон Ун ням гарагт уран баримлын студид зочилж, дурсгалын энэхүү хөшөөг бүтээх үйл явцтай танилцан, чиглэл өгсөн талаар KCNA агентлаг мэдээллээ.
ОХУ-тай байгуулсан батлан хамгаалах гэрээний хүрээнд Хойд Солонгос 2024 онд 14,000 орчим цэргээ Украины фронт руу илгээсэн бөгөөд тэднээс 6,000 гаруй нь амь үрэгдсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Ким Жон Ун “БНАСАУ-ын бахархалт хөвгүүдийн домогт гавьяаг үүрд мөнхлөх ёстой” хэмээн хөшөөний талаар онцолжээ.
Үүний зэрэгцээ Хойд Солонгост ойрын хугацаанд эрх баригч Хөдөлмөрийн намын их хурлыг зарлан хуралдуулах бэлтгэл ажил өрнөж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Хөдөлмөрийн намын IX их хурал ирэх сарын эхээр болох бөгөөд уг хурлын үеэр цэргийн томоохон жагсаал зохион байгуулах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555