Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
2026 оны 01-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Ерөө голын хөндийгөөр 23-28 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.