Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын баруун хойд хэсэгт Эбола вирусийн шинэ дэгдэлт гарсантай холбоотойгоор халдварын тархалтыг хянах тандалтын багууд хүнд нөхцөлд, ачаалал өндөртэй ажиллаж байна. Өдөр бүр тэд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, халдвартай хүмүүсийн хавьтлыг тогтоох, дээж цуглуулах, алслагдсан тосгодоор явж иргэдэд мэдээлэл хүргэх зэрэг олон үүргийг зэрэг гүйцэтгэж байгаа юм.
Конгод энэ оны тавдугаар сараас хойш дэгдээд буй Эболагийн халдварын улмаас одоогоор 3,200 гаруй хүн өвчилж, 1,405 хүн нас бараад байна.
Эбола өвчний тархалтыг хязгаарлахад халдвар авсан хүний ойрын хавьтлыг богино хугацаанд илрүүлж, хяналтад авах нь хамгийн чухал байдаг. Гэвч зам тээврийн хүндрэл, холбоо харилцааны сул хөгжил, санхүүжилтийн дутагдал зэрэг нь тандалтын багуудын ажлыг улам хүндрүүлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Зарим ажилтан нэг өдрийн дотор хэдэн арван километр зам туулан тосгоноос тосгонд хүрч, өвчний шинж тэмдэгтэй иргэдийг шалгахын зэрэгцээ орон нутгийн иргэдийн үл итгэх байдал, айдастай нүүр тулдаг байна. Ийм нөхцөлд халдварын сэжигтэй тохиолдлыг цаг алдалгүй илрүүлэх нь дэгдэлтийг тогтоон барих гол хүчин зүйл гэж үздэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Конгогийн эрүүл мэндийн байгууллагууд тандалтын тогтолцоог бэхжүүлэх, хамгаалах хэрэгсэл, оношлуур, хүний нөөцийг нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж байгаа ч халдварын шинэ голомтууд гарч болзошгүй эрсдэл хэвээр байгааг анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3585