Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Johnson & Johnson (J&J) компани хүүхдийн нунтаг болон бусад тальк агуулсан бүтээгдэхүүн нь өндгөвчний хорт хавдар үүсгэсэн гэх нэхэмжлэлтэй холбоотой 5.5 тэрбум ам.долларын эвлэрлийн хэлэлцээрт хүрснээ мэдэгдлээ. Энэхүү хэлэлцээр нь холбооны болон мужийн шүүхэд хянан хэлэлцэгдэж буй ойролцоогоор 69 мянган хэргийг, өөрөөр хэлбэл үлдсэн нэхэмжлэлийн 99.75 хувийг хамарч байгаа юм.

Тус хэлэлцээр хүчин төгөлдөр болохын тулд нэхэмжлэл гаргасан иргэдийн дор хаяж 95 хувь нь зөвшөөрөх шаардлагатай. J&J энэ нь буруугаа хүлээн зөвшөөрсөн хэрэг биш бөгөөд олон жил үргэлжилсэн шүүхийн маргааныг эцэслэх зорилготой гэж мэдэгджээ. Мөн компанийн зүгээс тальк бүтээгдэхүүнүүд нь аюулгүй, асбест агуулаагүй гэсэн байр сууриа хэвээр хадгалж байна.

Энэхүү тохиролцоо нь J&J өмнө нь дампуурлын журмаар бүх нэхэмжлэлийг нэг дор шийдвэрлэх гэсэн хэд хэдэн оролдлого нь шүүхээр хэрэгсэхгүй болсны дараа хийгдэж байгаа юм. Харин шинэ хэлэлцээр нь зөвхөн одоо үүссэн нэхэмжлэлүүдийг хамрах бөгөөд ирээдүйд гарч болзошгүй хэргүүдэд хамаарахгүй байна.

Johnson & Johnson нь АНУ-д тальк агуулсан хүүхдийн нунтагыг 2020 онд худалдаанаас гаргаж, эрдэнэ шишийн цардуул (cornstarch)-д суурилсан шинэ бүтээгдэхүүнээр орлуулсан. Тальк бүтээгдэхүүнүүд нь хорт хавдар үүсгэсэн эсэх талаар олон жилийн турш хууль, шинжлэх ухааны маргаан үргэлжилж ирсэн бөгөөд энэ хэлэлцээр нь тус хэрэгтэй холбоотой хамгийн том эвлэрлүүдийн нэг болж байна.

Эх сурвалж: Reuters

#J&J компани,