Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ногоон болон уур амьсгалын санхүүжилт, карбон зах зээлийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн тооллого, бүртгэл, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталсан.  

Хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан:

-Засгийн газар салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын уялдааг хангах зорилгоор уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хороог байгуулах, тус хорооны санал, зөвлөмжийг үндэслэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг батлахаар;

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага карбон зах зээлийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөр болон үр дүнгийн шилжүүлэгт татгалзахгүй болон зөвшөөрсөн тухай тодорхойлолтыг олгохдоо эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэхээр;

-Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ногоон таксономийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулахаар;

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сааруулалтын үр дүнг тооцох аргачлал, стандарт, итгэлцүүрийг Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хорооны дэргэдэх техникийн хороогоор хэлэлцүүлж, түүний дүгнэлтэд үндэслэн батлахаар;

-Үндэсний зохицуулагч байгууллага нь ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байх бөгөөд тус байгууллага Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж, ажиллахаар;

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгахаар зохицуулсныг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нийцүүлэхээр;

-Карбон зах зээлийн үйл ажиллагаанд тавигдах үндсэн шаардлагын нэг нь тухайн төсөл хэрэгжих орон нутгийн өөрөө удирдах байгууллагын дэмжсэн тогтоолд үндэслэсэн байх бөгөөд уг шаардлагыг орон нутгийн иргэдэд төсөл, хөтөлбөрийн танилцуулга хийж, тэдний саналыг авсан байхаар өөрчилснөөр тухайн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын ажиллах нөхцөл бүрдэхээр;

-Газар ашиглалттай холбоотой сааруулалтын үйл ажиллагаанаас үүсэх карбон кредитийн эзэмшил, ашиглалт, шилжүүлэг нь газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлахгүй байх зохицуулалтыг Газрын тухай хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэхээр;

-Үндэсний зохицуулагч байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, төсөл, хөтөлбөрийн үр дүн, хүлэмжийн хийн үндэсний тооллоготой холбоотой мэдээллийг уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформоор дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх бөгөөд уг платформын ашиглалт, хадгалалт, хамгаалалт, нууцлалыг ханган ажиллах, иргэн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын мэдээлэл солилцох, бүртгэх, тайлагнах, ил тод байдлыг хангахаар;

-Хуульд шилжилтийн үеийн зохицуулалтыг нэмж, карбон зах зээлийг зохицуулах, карбон кредитийг бүртгэх, хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, уур амьсгалын санхүүжилтийг бүртгэх, тайлагнах, ил тод байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформын үйл ажиллагааны зэрэг журмыг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор баталж, мөрдүүлнэ.

Хууль хэрэгжиж эхэлснээр дараах ач холбогдолтой:

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох, даван туулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар хууль, эрх зүйн орчин бүрдэж, хүлэмжийн хийн тооллого, тооцоолол, уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрийг хамгаалах бодлого, арга хэмжээний нэгдсэн зохицуулалтыг бий болгоно.

-Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах эрсдэлийг удирдах, байгалийн гамшгаас сэргийлэхтэй холбоотой салбар дундын уялдаа холбоог сайжруулах, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэнэ.

-Мөн уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон улсын механизмыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

-Иргэн, хуулийн этгээдийн карбон кредитийг баталгаажуулах, тэдний арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлснээр карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчин, нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэхээс гадна ногоон санхүүжилттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, ойн салбарт шинээр ажлын байр бий болох нөхцөл бүрдэнэ.

-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдээллийн санг бүрдүүлж, судалгаанд үндэслэсэн нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй хариу арга хэмжээ авах боломж бүрдэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

#Карбон кредит, #Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль,