АНУ-ын зуучлалаар эхэлсэн ОХУ, Украины энхийн хэлэлцээ 2026 онд шинэ шатанд гарах төлөвтэй. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар Москвад уулзаж, дөрвөн цаг орчим хэлэлцсэний дүнд талууд дараагийн алхмуудыг хийх тодорхой ойлголцолд хүрсэн гэж мэдэгдэв. Гэвч Оросын байр суурийн дагуу нутаг дэвсгэрийн асуудал шийдэгдээгүй тохиолдолд урт хугацаанд энх тайван тогтох боломжгүй гэдгийг тэд дахин онцолсон юм.
Кремлийн зөвлөх Юрий Ушаковын мэдээлснээр, ОХУ, АНУ, Украины гурван талт, аюулгүй байдлын хэлэлцээ энэ баасан гарагт Абу-Дабид үргэлжлэх юм. Москва дипломат замаар асуудлыг шийдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч цэргийн ажиллагаанаасаа ухрахгүй гэдгийг тодорхой илэрхийлсэн нь бодит байдал дээр дайн үргэлжилсээр байгааг харуулж буй.
Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-аас санал болгож буй аюулгүй байдлын баталгааны баримт бичиг бэлэн болсон талаар мэдэгдэв. Тэрбээр Литвийн нийслэл Вильнюс хотод хийсэн хэвлэлийн хурлын үеэр “АНУ-ын зүгээс Украинд өгөх аюулгүй байдлын баталгааны баримт бичиг 100 хувь бэлэн болсон. Одоо гарын үсэг зурах огноо, байршлыг түншүүд баталгаажуулахыг бид хүлээж байна” хэмээн онцолсон юм. Уг баримт бичигт гарын үсэг зурсны дараа АНУ-ын Конгресс болон Украины парламентаар батлах ёстой аж.
Зеленскийн хэлснээр, Абу-Дабид болсон сүүлийн уулзалтуудаар АНУ-ын боловсруулсан 20 заалт бүхий төлөвлөгөө, тэр дундаа маргаантай асуудлуудыг хэлэлцэж, тодорхой ахиц гарсан байна. Гэсэн ч Украин улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудлаар ямар ч буулт хийхгүй гэсэн байр сууриа хатуу хадгалж байна. Харин Оросын тал Украиныг зүүн бүс нутгуудаас татгалзахыг шахсаар байгаа нь талуудын байр суурь үндсээрээ зөрүүтэй хэвээр байгааг харуулж буй. Зеленскийн үзэж буйгаар, АНУ энэхүү эсрэг тэсрэг байр суурийн дунд шийдэл олохыг эрмэлзэж байгаа юм.
Өдгөө дөрөв дэх жилдээ үргэлжилж буй энэ дайн цаашид хэрхэх нь АНУ-ын санал болгож буй аюулгүй байдлын баталгаа, Оросын шаардаж буй нутаг дэвсгэрийн асуудал, мөн Украин улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын зарчмуудын огтлолцол дээр шийдэгдэх төлөвтэй байна. Одоогоор талууд хэлэлцээг үргэлжлүүлэхэд нээлттэй байгаагаа илэрхийлсэн ч бодит ахиц бодлого, баримт бичгээс илүү улс төрийн харилцан буултаас хамаарах нь тодорхой гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters