Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулбал Тегеран хатуу бөгөөд харамсахуйц хариу арга хэмжээ авна гэж Ираны Ерөнхийлөгч анхааруулав.
Иран даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр одоогоор 5,000 хүн амиа алдсан тухай албаны эх сурвалжууд мэдээлж буй. Харин жагсагчдыг хөнөөх, эсвэл баривчлагдсан иргэдийг цаазаар авбал АНУ оролцож болзошгүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп удаа дараа анхааруулаад байгаа юм.
АНУ ийнхүү анхааруулсаар буй ч жагсаал, үймэний үеэр баривчлагдсан зарим хүмүүсийг цаазаар авч магадгүй гэсэн байр суурийг Ираны эрх баригчид илэрхийлсэн байна. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Ямар ч довтолгоонд барих Ираны хариу хатуу бөгөөд ноцтой үр дагавартай байх болно” хэмээгээд, мөн Ираны дээд удирдагчид халдах нь ард түмэнд дайн зарласантай адил гэж анхааруулжээ.
АНУ-д төвтэй хүний эрхийн HRANA байгууллагын мэдээлснээр, Иранд нас барсан хүний тоо 3,308-д хүрсэн бөгөөд дахин 4,382 тохиолдлыг нягталж шалгаж байгаа, түүнчлэн эрх баригчид 24,000 гаруй хүнийг баривчилсан гэнэ.
Эх сурвалж: Reuters

#АНУ,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555