АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үзүүлэх аюулгүй байдлын баталгааны хүрээнд Америкаас  цэрэг илгээхгүй гэж мэдэгдэв. Гэсэн ч Вашингтон Украиныг дэмжихийн тулд агаарын хүчээр туслах боломжтой гэж тэрбээр онцолсон нь  бодлогын чиглэлд нь томоохон өөрчлөлт авчирч байна.

Европын холбоотнууд Украинд аюулгүй байдлын ямар баталгаа өгөх талаар хэлэлцэж байгаа бөгөөд Их Британи, Европын зарим орнууд хамтын хамгаалалтын хүч илгээх санал дэвшүүлсэн. Үүний зэрэгцээ Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони Украиныг НАТО-д элсүүлэхгүй ч барууны улсууд НАТО-гийн хамтын хамгаалалтын заалтыг баталгаажуулна гэдгийг онцлов.

Гэхдээ Украины нутаг дэвсгэрт НАТО-гийн ямар нэгэн цэргийн хүч байршуулахыг Москва эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсээр буй. 

Эх сурвалж: The Guardian