Хоёр том гүрний Ерөнхийлөгчид Трамп, Путин нар Аляск мужид түүхэн уулзалт хийлээ. Үр дүн их,бага нь хамаагүй УУЛЗСАН НЬ САЙН байлаа.1980-иад оны сүүлийн хагасаас эхлэн ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын тэргүүн М.С.Горбачев, АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган нар уулзаж эхэлсэн нь зэвсэглэлээр хөөцөлдөх, цөмийн зэвсэгийг хорогдуулах, хүйтэн дайныг зогсоох, энх тайван тогтооход тодорхой хувь нэмэр оруулсан.Дэлхий том учир нэг талаар урагшилахад, нөгөө талаар ухралт мэт үр дүн харагддагийн нэг нь Зөвлөлт гүрний задралаар төгссөн хэдий ч сүүлийн 20 жилийн бодлогын шинжтэй алхамын эцэст Орос улс дэлхийн улс төрд хүчтэй гэдгээ дахин харуулж эхэлсэн.Аляскийн уулзалтанд Украины Ерөнхийлөгч Зеленьскийг оролцуулаагүй нь зөв мэт.

Путин, Зеленьский хоёрын уулзалтанд Францын Ерөнхийлөгч Макрон зуучилж 3-уулаа хамт уулзахад Зеленьский нь Путинг үл хүндэтгэсэн шинж олон харуулахад Путин төсөөлөөгүй эвгүй байдалд орж “ том нь ичиж”,”бага нь хожсон” мэт андуурсанаас болж энэхүү уулзалтын дараа Орос,Украины цэргийн мөргөлдөөн эхэлж олон хүний амийг авч одсон.Макрон ч инээх,уурлахын дундуур ярвайж бас эвгүй байдалд орж байлаа.Хоёр талын уулзалтанд эвгүй хандлага илэрч, үл хүндэтгэхэд том нь ичдэггүй инээгээд л өнгөрнө.

Түүний нэг жишээ нь Цагаан ордонд Трамп,Зеленьский хоёр талын уулзалтанд маргалдах шахахад Трамп дуугарахгүй, хэрэлдэж харагдаж “доошоо орохгүй”н тулд жишүү хараад суухад АНУ-ын албатууд нь Зеленьскийтэй дуугарч харилцаж байсаныг та бүхэн анзаарсан болов уу.Энэ бол дипломат харилцааны нэг илрэл юм.Путин, Трамп хоёрын Аляск-2025 уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын төгсгөлд Путин дараагийн уулзалтыг Москва хотод зохион байгуулах санал гаргав.

1988 онд Рейган Ерөнхийлөгч Москва хотод очиж Улаан талбайгаар М.С.Горбачевтай алхаж, улмаар жирийн иргэдтэй мэндчилж байлаа.Улс төрийн уулзалтууд нь найрсаг, бүх зүйлс сайн байгаа болохоор уулзаад байгаа биш урагшилахад саад болж байгаа зарим асуудлуудыг шийдэх гэж уулздаг тул үр дүн сайн эсвэл муу гардаг.Үүний бас нэг тод жишээ бол АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Хятадын тэргүүн Ши Жиньпин хоёр эхнэрүүдтэй Бээжин хотод болсон уулзалтын дараа Трамп удалгүй Хятад улсад “ эдийн засгийн дайн” зарласанаас хойш хоёр улсын тэргүүнүүд уулзаж чаддаггүй.Ер нь олон жилийн ажиглалтыг харахад АНУ-ын Бүгд Найрамдах Намаас сонгогдсон Ерөнхийлөгч нар Орос улстай харилцахдаа илүү арга эвийг нь олоод байгаа юм шиг санагддаг.

Хоёр том гүрний Ерөнхийлөгчид Трамп, Путин нар Аляск мужид түүхэн уулзалт хийлээ. Үр дүн их,бага нь хамаагүй УУЛЗСАН НЬ САЙН байлаа.

Л.Энхтөр

Enkhtur Lkhagva

#онцолсон, #АНУ, #Путин, #Трамп, #Украины дайн, #Орос Украины дайн,