Дональд Трамп, Владимир Путин нар АНУ-ын Аляска мужийн Элмендорф-Ричардсон цэргийн баазад уулзсан. Тэднийг дөнгөж уулзах үед АНУ-ын B-2 “Spirit” стелс бөмбөгдөгч онгоц тэнгэрээр нисэж өнгөрсөн бөгөөд түүнийг дагалдан F-35 сөнөөгч онгоцууд гарч ирлээ. Яагаад ийм нислэг хийсэн бэ? Энэ бол зүгээр нэг ёслолын үйлдэл биш, харин АНУ-ын цэргийн хүч чадлыг харуулах бодлоготой дохио байсан гэж шинжээчид үзэж байна.
Ялангуяа B-2 онгоц нь дэлхийн хамгийн нууцлаг, стратегийн цөмийн цохилт өгөх чадвартай онгоц тул Путинд илт “сэрэмжлүүлэг” болсон гэж олон улсын хэвлэлүүд ч бичжээ. Зарим шинжээч үүнийг “америкийн хүчний PR шоу”, бас “сэтгэл зүйн дарамт” гэж нэрлэв.
Энэ удаагийн уулзалт Путины хувьд 2015 оноос хойш АНУ-д хөл тавьсан анхны тохиолдол байлаа. Уулзалтын гол сэдэв нь Орос-Украины дайн байсан ч тодорхой гал зогсоох тохиролцоонд хүрээгүй байна. Товчхондоо B-2-ийн нислэг бол цэргийн сүр хүчийг харуулсан улс төрийн шоу байсан бөгөөд Трампын тал Путинд “АНУ ямар хүчирхэг вэ” гэдгийг сануулахыг зорьсон үйлдэл гэж ойлгож болохоор байна.

#АНУ, #Дайн, #ОРос, #Украины дайн, #Орос Украины дайн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557