Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны долоодугаар сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Тэгвэл Япон улсын эрхэм дээд Хатан Масако гэж хэн бэ?

Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако 1963 оны 12 дугаар сарын 09-нд Токио хотод төрсөн. 62 настай. 

АНУ-ын Белмоны ахлах сургуулийг 1981 онд, Харвардын их сургуулийн Эдийн засгийн тэнхмийг 1986 онд, Оксфордын их сургуулийг 1990 онд тус тус төгссөн. Япон Улсын Гадаад хэргийн яаманд 1986-1993 онд ажилласан.  

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Япон Улсын Эрхэм дээд Хатан Масако нар сүй тавьсан тухайгаа 1993 оны 01 дүгээр сарын 19-нд олон нийтэд зарласан. 

Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито-той 1993 оны 06 дугаар сарын 09-нд гэрлэсэн. Хуримын ёслолд нь Европын Хааны угсааныхан болон олон улсын төрийн тэргүүн нар оролцож байсан.  

Эрхэм дээд Хатан Масако Японы Улаан загалмай нийгэмлэгийн Хүндэт ерөнхийлөгчөөр 2019 оноос хойш ажиллаж байна. 

Эрхэм дээд Хатан Масако-гийн эцэг Овада Хисаши нь Олон улсын шүүхийн шүүгч, Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд, Япон Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн албыг тус тус хашиж байсан.

Тэрээр Эзэн Хааныг Угсаа залгамжлагч Хунтайж байх үеэс 30 гаруй улсад хамтдаа айлчилж, Япон Улсад айлчилж буй гадаадын дээд, өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзсан. 

Хатан Масако англи, герман, франц хэлийг өндөр түвшинд эзэмшсэн.

#Япон улсын эрхэм дээд Хатан Масак,