Грекийн Агаарын цэргийн хүчний F-16 сөнөөгч онгоц сургалтын нислэгийн үеэр техникийн гэмтэл гарсны улмаас Ионийн тэнгисийн Закинтос арлын олон улсын нисэх онгоцны буудалд яаралтай газарджээ. Газардсаны дараахан онгоцноос гал гарсан ч нисэх буудлын гал унтраах алба шуурхай ажиллаж, галыг богино хугацаанд бүрэн унтраасан байна.

Грекийн Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, осолдсон онгоц нь 116 дугаар байлдааны жигүүрийн 335 дугаар эскадрильд харьяалагддаг бөгөөд Пелопоннес дахь Араксосын агаарын баазаас сургалтын нислэгт гарсан байжээ. Онгоцонд техникийн доголдол үүссэн тул нисгэгч Закинтосын нисэх буудалд яаралтай буулгах шийдвэр гаргасан байна.

Онгоц газардах үед их биений хэсэгт гал гарсан бөгөөд онцгой байдлын алба хөөс болон усаар галыг дарж унтраасан байна. Нисгэгч онгоцноос эсэн мэнд гарч, ямар нэг ноцтой гэмтэл аваагүй гэж Грекийн Агаарын цэргийн хүчин мэдэгджээ.

Уг хэрэг явдлын улмаас Закинтосын ганц зурвастай нисэх буудлын үйл ажиллагаа түр саатаж, хэд хэдэн иргэний нислэг хойшлогдсон байна. Ослын шалтгааныг Грекийн эрх баригчид шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters