Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Австралийн дуу бичлэгийн салбарын гол байгууллага ARIA хиймэл оюун ухаанаар бүхэлдээ бүтээсэн хөгжмийг албан ёсны хөгжмийн чартад оруулахгүй байхаар шинэ журам баталлаа. Шинэ журам 2026 оны наймдугаар сарын 31-ний чартаас хэрэгжиж эхэлнэ. Харин уран бүтээлчид AI-ийг туслах хэрэгсэл болгон ашигласан, үндсэндээ хүний оролцоотой бүтээсэн дуу хөгжмийг чартэд бүртгэх боломжтой хэвээр байна.

Энэхүү шийдвэр нь Австралийн DJ, продюсер Жош Фавазын Мадоннагийн “Like a Prayer” дууны ковер хувилбартай холбоотой маргааны дараа гарчээ. Түүний бүтээл долдугаар сард Австралийн радиогоор хамгийн их тоглогдсон дуу болж, ARIA-ийн хоёр чартад дөрөвдүгээр байрт бичигдсэн байна. Улмаар дууны хоолой болон бөмбөрийн хэсэгт генератив AI ашигласан нь ил болсон юм.

ARIA-ийн шинэ журмаар AI ашигласан бүтээл “үндсэндээ хүний бүтээл” байх бөгөөд стрийминг болон чартыг зориудаар Manipulate хийсэн гэх эргэлзээ төрүүлэхгүй байх ёстой. Мөн шаардлага хангаагүй бүтээлийг чартаас хасах, байрлалыг өөрчлөх, олгосон шагналыг буцаах боломжтой болжээ.

ARIA-ийн мэдээлснээр, уг өөрчлөлт нь хүний уран бүтээлийг хамгаалах, хөгжмийн чартын бодит байдлыг хадгалах зорилготой аж.

Эх сурвалж: Reuters

#AI,