УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа.

Тодруулбал, Хүний эрхийн дэд хорооны 2026 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт явуулах, хяналт шалгалтын үр дүнд үндэслэн холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж Хууль зүйн байнгын хороонд танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал ахлах бөгөөд бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг нар багтсан байна.

Харин ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Г.Золжаргалыг томилжээ.

Ажлын хэсэг нь баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж, үр дүнд нь үндэслэн санал, дүгнэлт боловсруулах юм. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын бусад шийдвэрийн төслийг боловсруулан Хууль зүйн байнгын хороонд танилцуулах чиг үүрэгтэй.

Мөн хяналт шалгалтад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор холбогдох байгууллагын мэргэжлийн албан хаагчдыг ажлын хэсэгт ажиллуулахыг тогтоолд тусгажээ.

#УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, #ажлын хэсэг,