Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар АН-ын дарга О.Цогтгэрэл, АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
АН-ын дарга О.Цогтгэрэл: “Оюутолгойн 3 их наяд төгрөг гэдэг нь ногдол ашиг мөн үү гэдэгт Засгийн газар тодорхой хариулт өгөх шаардлагатай. Мөн энэ мөнгийг ирэх жил өгнө гэсэн байр суурийг хөрөнгө оруулагч тал илэрхийлсэн эсэхийг тодруулах ёстой.
Одоогийн мэдээллүүдийг нэгтгэж үзэхэд Рио Тинто талаас албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Тэгэхээр хөрөнгө оруулагч талаас нэг удаагийн төлбөрийг Монголын Засгийн газарт санал болгосон байх талтай. Хэрэв нэг удаагийн төлбөр юм бол нөгөө талд нь ямар нэг зүйл авахаар тохиролцсон байх ёстой. Энэ нь юу вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Магадгүй Оюутолгойн 30 хувьтай тэнцэх нөөц бүхий "Онтрэ" ордын асуудлаар тохиролцоо хийж байхыг үгүйсгэхгүй. Учир нь Рио Тинто одоогоор албан ёсны байр сууриа илэрхийлээгүй, зөвхөн "Онтрэ"-тэй холбоотой гэрээ хэлэлцээрийн ажил ахицтай байгаа гэсэн мэдээлэл өгсөн.
Энэ асуудлаар АН-ын бүлэг байр сууриа хэрхэн нэгтгэхээ хараахан хэлэлцээгүй байна. Дэлхий нийтээрээ байгалийн баялгийн өгөөжийг баялгийн сангаар дамжуулан хувьцаа хэлбэрээр хуримтлуулах тогтолцоо руу шилжиж байна. АН-ын бүлгийн хувьд Баялгийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн болсон.
Юуны өмнө Засгийн газар Рио Тинто компанитай байгуулсан гэрээгээ ил болгох ёстой.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөрөнгө, орлоготой холбоотой мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Монгол Улсад хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Тиймээс Ерөнхийлөгч энэ асуудалд хариулт өгөх шаардлагатай. Хуулийн байгууллагууд ч мөн тайлбар өгөх ёстой.
Хуульд заасанчлан Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавих үүрэгтэй. Хуулийн өмнө бид бүгд ижил тэгш эрхтэй байх ёстой” гэв.

#live, #ардчилсан нам, #АН 4/11,