Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Улаанбаатар зочид буудалд болсон Монгол-Солонгосын бизнес форумд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэл, өндөр технологи, инновацын салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.
Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо тасралтгүй сайжруулж, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бодлогоо тууштай үргэлжлүүлэх бөгөөд БНСУ-ын талтай урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ.
Монгол Улс “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг хэллээ.
Ерөнхийлөгч И Жэ Мён, хоёр орны ард түмний дунд шингэсэн гүнзгий нөхөрлөл, итгэлцэл нь эдийн засаг, аж үйлдвэрлэл, иргэдийн солилцоо зэрэг олон салбарт үр дүнтэй, чухал ололт, амжилт авчирч байгааг тэмдэглэлээ.
Цаашид хамтдаа хөгжих харилцан ашигтай загварыг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг уриаллаа. Хамтарсан логистик төв болон хүйтэн гинжин хэлхээний дэд бүтцийг өргөжүүлэхийн зэрэгцээ, хүний нөөцийг бэлтгэх, технологийн солилцоог нэмэгдүүлэх нь чухал байгааг онцоллоо.
Хүнс, ундаа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг K-хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна санхүү, эрүүл мэнд, боловсрол, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагаа улам тэлнэ гэдгийг хэллээ.
Мөн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний салбарт найдвартай түншлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон хууль эрхзүйн орчны салбарт хамтрахыг уриаллаа.

#Монгол-Солонгосын бизнес форум,