Япон улс төрийн далбааг олон нийтийн газар санаатайгаар гутаан доромжлох, гэмтээх үйлдлийг гэмт хэрэгт тооцох (өнөөдрөөс хүчин төгөлдөр) шинэ хуулийг баталлаа.

Шинэ хуулиар бусдын дургүйцэл, жигшлийг төрүүлэхүйц байдлаар Японы төрийн далбааг олон нийтийн газар урж тасдах, шатаах, гэмтээх, бохирдуулах зэрэг үйлдэлд хоёр хүртэл жил хорих, эсвэл 200 мянган иен хүртэлх торгууль ногдуулахаар болжээ.

Мөн далбааг гэмтээж буй үйлдлээ шууд дамжуулах зэрэг зарим хэлбэрийг хуульд хамруулсан байна. Харин зураг, уран зураг, анимэ, манга, видео тоглоом болон хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрслэлд уг хориг үйлчлэхгүй гэж хууль тогтоогчид тайлбарлажээ.

Хуулийг дэмжигчид үндэсний далбааны нэр хүнд, иргэдийн хүндэтгэлийг хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа бол эсэргүүцэгчид уг зохицуулалт нь үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн шүүмжлэл хийх эрхийг хязгаарлах эрсдэлтэй хэмээн шүүмжилж байна.

Өмнө нь Япон улс гадаадын улсын төрийн далбааг гутаан доромжлохыг гэмт хэрэгт тооцдог байсан ч өөрийн улсын далбаатай холбоотой ижил төрлийн тусгай эрүүгийн зохицуулалтгүй байжээ.

Эх сурвалж: AP

#Япон улсын төрийн далбаа,