Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Японы төв банкны шинэ ерөнхийлөгч Казуо Уэда Мөнгөний бодлогын анхны шийдвэрээ танилцууллаа.

Японы төв банк өнөөдөр бодлогын хүүгээ 1 хувиас 1.25 хувь болгон нэмэгдүүлэхээр хүлээгдэж байгаа нь дэлхийн санхүүгийн зах зээлийн анхаарлын төвд байна. Хэрэв шийдвэр хэрэгжвэл тус улсын бодлогын хүү 1995 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрэх юм.

Зах зээлийн оролцогчид хүүгийн хэмжээнээс гадна Японы төв банк цаашид хүүгээ хэзээ, ямар хурдаар нэмэгдүүлэх талаар ямар байр суурь илэрхийлэхийг анхаарч байна. Төв банкны ерөнхийлөгч Казуо Уэдагийн хурлын дараах тайлбар энэ тал дээр чухал дохио өгөх төлөвтэй байна.

Японд инфляцын дарамт үргэлжилж байгаа нь хүү нэмэгдүүлэх гол шалтгаануудын нэг болж байна. Наймдугаар сард хүнсийг хассан хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өссөн бол хүнс болон шатахууны нөлөөг хассан суурь үзүүлэлт 1.9 хувиар нэмэгджээ. 

Мөн Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас эрчим хүчний үнэ өсөж, иений ханш суларсан нь Японы импортын зардлыг нэмэгдүүлж, цаашид инфляцыг өдөөх эрсдэлтэй байна. Энэ нөхцөл байдал Японы төв банкны бодлогын шийдвэрт анхаарах гол хүчин зүйлсийн нэг болжээ. 

Харин хүү өсөх нь иений ханш, улсын бонд болон хувьцааны зах зээлд нөлөөлөх боломжтой. Тиймээс хөрөнгө оруулагчид зөвхөн өнөөдрийн шийдвэрийг бус, Японы төв банк цаашдын мөнгөний бодлогоо хэр зэрэг чангаруулах дохио өгөхийг илүүтэй ажиглаж байна. 

Шинжээчдийн дунд бодлогын хүү ирэх оны гуравдугаар сар гэхэд 1.5 хувь, улмаар 2027 оны хоёрдугаар улиралд 1.75 хувь хүрэх хүлээлт байна. Энэ нь шинжээчдийн таамаг бөгөөд төв банкны албан ёсны шийдвэр биш юм. 

Эх сурвалж: Reuters

#Японы төв банк, #Казуо Уэда,