Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын Чатсворт дүүрэгт мягмар гарагийн орой мэдээний нисдэг тэрэг осолдож, гурван хүн амиа алджээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд мөрдөн шалгаж байна.

Осолдсон нисдэг тэрэг нь NBC4 болон Telemundo 52-д агаарын зураг, мэдээний сурвалжилга хүргэдэг байсан бөгөөд тухайн үед ойролцоох замд гарсан ноцтой ослыг сурвалжилж байжээ. Нисдэг тэрэг осолдож, гал гарсан байна.

Осолд нисдэг тэрэгний оператор Angel City Air компанийн ажилтан, сэтгүүлч, гэрэл зурагчин Элиана Морено, нисгэгч Жорж Марчинив нар амиа алдсан байна. Мөн нисдэг тэрэг унасан газрын ойролцоо байсан нэг хүн нас баржээ. 

Гал түймэр гарсны дараа Лос-Анжелесийн гал түймэртэй тэмцэх албаныхан 70 гаруй гал сөнөөгчийг ослын газарт ажиллуулж, галыг шуурхай унтрааж. Ослын улмаас хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж албаныхан мэдээлсэн.

Нисдэг тэрэг осолдохоос өмнө тухайн бүсэд Лос-Анжелесийн нийтийн тээврийн Metro автобус болон суудлын автомашин мөргөлдсөн осол гарч, дор хаяж хоёр хүн амиа алдсан байжээ. Телевизийн хэд хэдэн нисдэг тэрэг уг ослын талаар мэдээлж байсан үеэр NBC-ийн нисдэг тэрэгтэй холбоо тасарсан байна.

NBC-ийн эфирээр ослын талаар мэдээлэх үеэр хөтлөгчид хамтран ажиллагчдаа алдсанд эмгэнэл илэрхийлжээ. Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом мөн амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр болон NBC4-ийн хамт олонд эмгэнэл илэрхийлсэн аж.

Одоогоор нисдэг тэрэг юунаас болж осолдсон нь тодорхойгүй байна. Холбогдох байгууллагууд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй гэлээ.

Эх сурвалж: Reuters

#Лос-Анжелес,