УИХ дахь АН-ын бүлгээс "Төсвийн бодлого-Бизнесийн орчин" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр: 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт: Мэргэжлийн байгууллагууд нь “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж болохгүй, төсвийн хүрээнд багтааж төсвөө өргөн барих ёстой” гэсэн хатуу зарчимтай байх хэрэгтэй. Энэ зарчмыг баримталж байж төсөвтэй холбоотой асуудлаа шийднэ

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Чөлөөт зах зээлийн 70 хувь нь төрийн болон төрийн хамаарал бүхий компаниудын мэдэлд орчихсон байна. Төр зах зээлээ эзэлчихсэн энэ нөхцөлд чөлөөт эдийн засаг гэж ярих боломжгүй боллоо

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монгол Улсын Гавьяат багш, физикч Л.Бямбажаргал: Татаастай зээл бол эдийн засгийн эрүүл харилцаа, шударга өрсөлдөөнийг үгүй болгож байгаа гол хүчин зүйл

Эдийн засагч Н.Туяа: Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн учраас одоо өндөр хүүтэй зээл авч, хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж байна. Инфляци 12.5 хувь гэж байгаа ч хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт үүнээс өндөр байна. Үүний хажуугаар төрөөс олгож буй татаасыг зогсоохгүй бол нэг хэсэг нь татаас авч, нөгөө хэсэг нь давхар татвар төлдөг байдалд хүрчихсэн. Чөлөөт зах зээлийг улам боомилсоор байна

Ардчилсан Намын Төсөв, санхүү, бүтээмжийн бодлогын зөвлөлийн ахлагч З.Нарантуяа: Орлогын хэт өөдрөг төсөөлөлтэй байна гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа. Төсвийн орлого тасрахгүй байхад чиглэсэн арга хэмжээг авах ёстой. Ер нь цаашдаа энэ тэлсэн төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлэх тал дээр тодорхой бодлого гаргах шаардлагатай гэв. 

#live, #УИХ дахь АН-ын бүлэг, #хэлэлцүүлэг,