Хятад улс Ираны эрх баригчдад хандаж, Йемений Хутичуудын довтолгоог хязгаарлахад нөлөөлөхийг хүссэн байна. 

Энэ хүсэлт Саудын Араб Хятадаас тусламж хүссэний дараа гарчээ. Хутичуудаас үүдэлтэй довтолгоо нэмэгдэж байгаа нь Улаан тэнгисийн бүс нутгийн далайн тээвэр болон Саудын Арабын газрын тосны экспортод эрсдэл үүсгэжээ.

Хятад улс олон нийтэд нөхцөл байдлыг хурцатгахгүй байх, яриа хэлэлцээг дэмжих, далайн тээврийн аюулгүй байдлыг хангахыг уриалж ирсэн. Харин эх сурвалжуудын мэдээлснээр Бээжин Иранд хувийн шугамаар хандаж, хутичуудын үйл ажиллагааг хязгаарлахад өөрийн нөлөөг ашиглахыг хүссэн байна.

Бээжин ийнхүү хандаж байгаа нь мөргөлдөөн Улаан тэнгис болон Хятадад чухал ач холбогдолтой эрчим хүч, худалдааны тээврийн замд цаашид тархахаас сэргийлэх сонирхолтой нь холбоотой гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хятадын Гадаад хэргийн яам бүс нутгийн тогтворгүй байдал нэмэгдэх нь аль ч талын ашиг сонирхолд нийцэхгүй гэж мэдэгдэж, асуудлыг яриа хэлэлцээ болон дипломат аргаар шийдвэрлэхийг уриалсан байна.

Харин Ираны тал бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал нь АНУ, Израилийн Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг зогсоохоос хамаарна гэж мэдэгджээ.

Хятад улс Ираны газрын тосны гол худалдан авагчдын нэг бөгөөд хоёр улсын худалдаа, эрчим хүчний харилцаа өргөн хүрээтэй. Үүний зэрэгцээ Улаан тэнгис болон Ормузын хоолойн нөхцөл байдал тогтворгүй байгаа нь Хятадын эрчим хүчний нийлүүлэлт болон олон улсын худалдааны замд эрсдэл учруулж байна.

Иран Бээжингийн хүсэлтийг хэрхэн хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Ройтерсийн мэдээлснээр Хятад улс Иранд эдийн засгийн дарамт үзүүлэх талаар ямар нэгэн тодорхой заналхийлэл гаргаагүй байна.

Эх сурвалж: Reuters

#иран, #ХЯтад, #Хути,