May be an image of one or more people

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Юн Кён-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж ирснийг онцолж, эрүүл мэндийн салбар энэхүү түншлэлийн хамгийн идэвхтэй, үр өгөөжтэй чиглэлүүдийн нэг болсныг тэмдэглэв.

May be an image of one or more people and text

Уулзалтын үеэр хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулж, эрүүл мэндийн аюулгүй байдал, цахим эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, зайлшгүй шаардлагатай эмийн нийлүүлэлтийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Мөн “Хавдар судлалын үндэсний төв-II” төслийн хэрэгжилтийг хамтран дэмжих асуудлыг хэлэлцсэн байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2011 оноос хэрэгжиж буй “Сөүл төсөл” болон “Зочин профессор” хөтөлбөрийн хүрээнд Монголын 183 эмч, эмнэлгийн мэргэжилтэн БНСУ-ын тэргүүлэх эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлсэн нь салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэлээ.

Мөн БНСУ-д эмчилгээ хийлгэсэн монгол иргэдэд эх орондоо эмчилгээний дараах хяналт, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн “Эмчилгээний дараах хяналтын төв”-үүдийн үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгааг дурдан, Солонгосын талд талархал илэрхийлжээ.

#БНсу, #Монгол, #Э.Батшугар, #Жон Юн Кён,