Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Юн Кён-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.