Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюутолгой” ХХК-ийн MV-006709 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй далд уурхайд 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн үед чичирхийлэл явагдаж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан байна.
Осол гарсан даруйд Монгол Улсад мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмуудын хүрээнд Оюутолгойн уурхайн аврах ажиллагааны баг шуурхай арга хэмжээ авч, далд уурхайд ажиллаж байсан бүх ажилтнуудыг уурхайгаас гаргаж, осолд өртсөн ажилтнуудад эрүүл мэндийн яаралтай тусламжийг үзүүлж, эрүүл мэндийн байдалд хяналт тавин, зарим ажилтнуудыг Улаанбаатар хот руу тээвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа талаар мэдээлэл ирүүлээд байна.Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс ослын тухай мэдээллийг тогтмол авч, шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, удирдамжийг өгч байна.

Мөн ослын талаарх дүгнэлт, ослын шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж газар дээр нь ажиллуулж хяналт шалгалтыг хийж байна.Эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангуулах, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог тасралтгүй сайжруулах чиглэлээр гаргасан Монгол Улсын хууль, дүрэм, журмууд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын албан даалгавар, Салбарын хяналтын ерөнхий байцаагчийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн ажиллахыг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уурхай, үйлдвэрийн газрууд, инженер, техникийн ажилтнуудад чиглэл болгон ажиллаж байна.Эрдэс баялгийн салбарын хамгийн үнэт баялаг бол уурхайчид билээ.

#оюутолгой, #Уурхайн осол, #Оюутолгойн уурхайн осол, #Оюутолгойн осол,