Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болов. Хамтарсан хорооны Х хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Б.Энхбаяр, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ким Жин А нар ахалж оролцов.
Хуралдааны эхэнд хоёр тал Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ эрчимтэй өрнөж буйг тэмдэглээд энэ онд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийг улам бататган бэхжүүлснийг онцлов. Талууд энэхүү төрийн айлчлалын үеэр хоёр тал хэлэлцэж тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ашигт малтмал, дэд бүтэц, хот байгуулалт зэрэг салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжууд болон иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцлоо.
Тухайлбал, талууд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан Хамтарсан тунхаглалд тусгасны дагуу хоёр тал худалдааны эргэлтийг 2030 оныг хүртэл 1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсныг онцолж, энэ хүрээнд Монгол, Солонгосын Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.Монголын талаас БНСУ-ын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын стандарт, тогтолцоог нутагшуулах, эрх зүйн болон институцийн орчныг боловсронгуй болгоход анхаарч байгааг тэмдэглэв.
БНСУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Монгол, Солонгосын ховор металлын хамтарсан судалгааны төв”, “Солонго 1, 2”, Баянголын амны орон сууцны хороолол барих төсөл, “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсад бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих”, “Хаягийн мэдээллийн системыг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” зэрэг төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллахаар болов.
Цаашид Монгол Улсад чухал шаардлагатай салбар чиглэл, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож ажиллахаар тохиров.Хоёр тал “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаатай холбогдуулан эмнэлгийн менежмент, үйл ажиллагааг жигдрэх хүртэлх хамтын ажиллагааны төлөвлөгөөг тодорхой тусгах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.Монгол, Солонгос хоёр улс байгаль орчны салбарт олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд “Ногоон хэрэм” төслийн 4 дүгээр шатны төслийг үргэлжлүүлэхээр болсныг өндрөөр үнэлэв.
Цаашид Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Засгийн газар хооронд байгуулсан суурь хэлэлцээрийн хүрээнд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж ажиллахаа талууд илэрхийлэв.

Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол, солонгос хэлний сургалтыг дэмжих, соёлын төвийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэгт үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.Иргэдийн харилцан зорчих, оршин суухад таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд талууд хоёр улсын жолооны шалгалтыг монгол, солонгос хэлээр авах боломж бүрдүүлснийг сайшаан, цаашид зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтарсан замын зураглал боловсруулж хэрэгжүүлэх, зөвлөлдөх механизмыг эхлүүлэх талаар явцын мэдээлэл солилцов. Солонгосын тал таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлалын виз болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлж байгааг мэдээлэв.
Түүнчлэн хоёр улс ойрын хугацаанд Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрийг байгуулах, 2006 онд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай ярилцав.Энэ удаагийн хуралдаанд Монгол Улсын Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Үндэсний геологийн алба, БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрдэс баялгийн яам, Санхүү, эдийн засгийн яам, Эрүүл мэнд, халамжийн яам, Хот байгуулалтын захиргааны агентлаг, Ойн агентлаг зэрэг олон яам, байгууллагуудын төлөөлөл оролцож байгааг солонгосын тал онцлоод энэ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй хөгжиж байгаагийн илрэл болж байгааг тэмдэглэв.
Хамтарсан хорооны Х хуралдааны хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын зөвлөлдөх уулзалт, Гадаадын иргэн, харьяатын газар хоорондын уулзалт тус тус болж байна. Мөн талууд ховор металл, байгаль орчин зэрэг салбарын зөвлөлдөх механизмын ээлжит хуралдааныг энэ онд зохион байгуулахаар тохиров.

#онцолсон, #Б.Энхбаяр, #Виз, #Солонгос Улс, #Солонгосын виз,