Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болов. Хамтарсан хорооны Х хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Б.Энхбаяр, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ким Жин А нар ахалж оролцов.