ЦУОШГ-аас наадмын өдрүүдийн цаг агаар болон энэ зуны ерөнхий төлөвийн талаар мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ӨДРҮҮД БОЛОН АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

2026 оны 07 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ. Аймгаар нь тодруулбал, Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар, 11-ний өдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар ихээхэн хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байгаарай.

Мөн 2026 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн байдлаар Монгол орны нийт гол мөрний 60 орчим хувь ОЖД-аас бага, 30 орчим хувь нь ОЖД-аас ахиу урсацтай байна. Харин Алтайн нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд, мөн Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшинг 5–10 см-ээр давсан байна. Энэ нөхцөл байдал эрчимжиж Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулаас усжих голуудын түвшин цаашид нэмэгдэж, гүүрээр зорчиход хүндрэл үүсэх тул голуудын сав дагуу аялж, амарч яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эргээс зайтай отоглох, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг наадамчин, аялагчдадаа анхааруулж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээний хувьд:

Хур тунадас:
10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
11-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
14-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
16-нд Хэнтийн уулархаг нутгаар,
17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5–10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур:

10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 12, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор:

10-ны өдөр 14 цагаас хойш, 10–11-нд шилжих шөнө, 11-ний өглөө үдээс өмнө, 13-нд бороо, 12-нд бага зэргийн орно, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх хугацаанд секундэд 5–10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 10–13-нд сэрүүсэж шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус, 14-нөөс шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

#онцолсон, #live, #Цаг агаар, #ЦУОШГ, #наадмын цаг агаар,